Ирэх оны эхний өдрөөс хэрэгжих хууль, журмууд | News.MN

Ирэх оны эхний өдрөөс хэрэгжих хууль, журмууд

Ирэх оны эхний өдрөөс хэрэгжих хууль, журмууд

Ирэх оны эхний өдрөөс хэрэгжих хууль, журмууд

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ХОЁР ХУВИАР НЭМЭГДЭНЭ

УИХ 2020 оны төсөв болон Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд ирэх жилээс нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэхээр болсон билээ. 

Энэ шийдвэр ард иргэдийн нуруун дээрх ачааг нэмлээ гэж олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа бол шийдвэр гаргагчид нийгмийн даатгалын салбарын алдагдалтай явж ирсэн тогтолцоог шинэчлэх эхлэл нь энэ гэж тайлбарлаж буй юм. Тодруулбал, энэхүү бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд мөн хоёр хувь нийтдээ таван хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд ОУВС-аас төсвийн зардлаа бууруул гэсэн чиглэл өгсөөр байхад МАН түүний гишүүдээс бүрдсэн Засгийн газар эсрэгээрээ төрийн зардлаа нэмэгдүүлсэн. Улмаар түүнийхээ зардлыг нөхөхийн тулд иргэдээс авах татварын хэмжээгээ нэмэгдүүлэхдээ НДШ-ийг үе шаттайгаар нэмэгдүүлэх дээрх шийдвэрийг гаргасан байдаг.

Эдийн засаг хямарсан учраас ийм сонголт хийхэд хүрлээ хэмээн тайлбарлаж байсан удаатай. Өнөөдөр эдийн засаг өсөлттэй байгааг ам уралдан ярьцгааж байна. Үнэхээр эдийн засаг өсөлттэй байгаа юм бол ажил олгогчдод дарамт болсон нэмэгдлээ болихыг иргэд хүсч байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.12.03/ 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьж буйгаа мэдэгдсэн. Ямартай ч хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ.

АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ТАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан энэ сарын 2-ны өдөр болж, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ журам ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Хэдийгээр иргэдийнхээ халаас руу “өнгийж” байгаа огцом шийдвэр боловч өмнөх 20 мянган төгрөгийн төлбөр авто зам засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээнд зарцуулахад хүрэлцдэггүй учраас нэмсэн гэх тайлбарыг албаныхан өгч байна.

Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмснээр уг төлбөрөөс 14 тэрбум төгрөг цугладаг байсан бол ирэх онд 74 тэрбумыг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийслэлд  бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч авто зам ашигласны төлбөрт 10-60 мянган төгрөг төлж буй юм. 

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 150 мянга, суудлын автомашин 100-300 мянга, ачааны машин 200-350 мянга, 15 хүртэл хүний суудалтай автобус 200 мянга, 15-аас дээш хүний суудалтай автобус 300 мянга байна. Сануулахад, 2013 онд тус журам шинэчлэгдэж, Нийслэлийн авто зам ашигласан төлбөрт “суудлын автомашин” 20 мянган төгрөг жилд нэг удаа төлж байхаар тогтсон юм.

ШИНЭЧИЛСЭН ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬ

Энэхүү шинэчилсэн багц хууль нь татвар төлөгчийн татвараа төлөх, тайлагнах үйл явцыг хялбаршуулснаас гадна төлөх татварын хэмжээний талаар өмнөх хуульд байсан зохицуулалтын хүрээг тэлсэн, зарим цөөн төрлийн хөнгөлөлтийг шинээр бий болгосон аж. Тухайлбал,

ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЭЛЖ, ХӨРӨНГӨӨ ТҮРЭЭСЛҮҮЛЖ, ОРЛОГО ОЛСОН БОЛ АШГААСАА ТАТВАРАА ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ
  • Иргэн хүн хувиараа бизнес эрхэлж, хөрөнгөө түрээслүүлж, орлого олсон бол орлогоосоо зардлаа хасаад ашгаасаа татвараа төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрэхгүй байсан ч гэсэн та хүсвэл орлогоосоо зардлаа хасаж, зөрүү буюу цэвэр ашгаасаа арван  хувийн татвар төлж болно.  
ОРОН СУУЦНЫ АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ 3 ХҮРТЭЛХ САЯ БАЙСНЫГ 6 САЯ ХҮРТЭЛХ БОЛГОВ
  • Амьдран суух зориулалтаар байр, орон сууц анх удаа худалдан авсан, барьсан иргэд 6.0 сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон.  Одоогийн хэрэгжиж буй хуулиар бол 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг чөлөөлөх буюу гурав хүртэлх сая төгрөгийн албан татварыг буцаан авах боломжтой. /“Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 22, 23 дугаар зүйлд зааснаар/
ГОЛ, ГОРХИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭГ САНХҮҮЖҮҮЛСЭН ИРГЭН, ААН, БАЙГУУЛЛАГАД ЗАРЦУУЛСАН ХЭМЖЭЭНИЙХ ОРЛОГОД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫГ ХӨНГӨЛНӨ
  • Тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээний орлогод ногдох албан татварыг хөнгөлнө.
АЛСЛАГДСАН АЙМАГ, СУМАНД 90 ХУВИАР ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ОЛГОНО
  • Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол, алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн, албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлого буюу компани байгуулахгүйгээр төрөл бүрийн бизнес эрхэлж олсон орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1,000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.

Э.БУРАМ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ТэнэглэлТэнэглэл
24
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
13
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-04 192.82.70.186

Sta ymaa odoo songuulia aytaihan uguurei man an songoj tuildaj uhlee humuusee

Avatar

Asuult 2019-12-04 202.55.188.44

Ajil. Hiih xhadwargvi halamjd orj chadaagvi ajilsan jilnn 5jil dutyu urhiin orlogogvi hvn ern yah we

Avatar

Зочин 2019-12-04 202.126.89.178

Арай харамсалтай байгаа. Биш үү ингэж ард иргэдээ туйлд нь хүргээд та нар яаж эх орон ард түмэн минь гээд сонгуульд өрсөлдөх хүмүүс вэ одоо болоод өгөөч

Avatar

Засгийн газар 2019-12-04 66.181.161.92

Парзит хорхойнууд

Avatar

Зочин 2019-12-04 182.160.1.116

manjiin yeiin bodlogo bariad baigaa ymuu haashaa ym ter yedl ard irgediin nuruun deer undur tatwar tawidag baisan baihdaa . uur ymaar naad ulsaa bodlogtoigoor hugjuuleech shineer mungu ulsdaa yaj oruulah we gedgee shiideech tolgoigui nowshnuudaa

Avatar

Зочин 2019-12-04 66.181.161.90

Иргэн хүний ажиллаж олсон орлоглоос ндш гэж 26%; хоат гэж 10% нийтдээ 36%-ийг нь авчихаар юугаараа амьдрах вэ? биднар

Avatar

Зочин 2019-12-04 202.179.24.58

Энн олон приус гэртэй зомбиинуулыг хотоос гаргьяааа

Avatar

D . Iutbayar 2019-12-04 202.126.89.203

n**** yuma heden yadarsan jolooch nart hetsvv bgaa shvv dee

Avatar

мгл 2019-12-04 103.26.195.80

арчаагуй,чадваргуй,эргхулгайч шавсан тортой улс л ингэж ядарсан иргэдээ дааж давшгуй татвараар дарамталдаг байх!!!!!Одоржин ширээнии ард сууж компьютор ухаж,порно узсэн тэжээвруудээ эхлээд албаны унаа нэртэй эрх ямбаас нь салгаад ниитиин тээврээр явуул!!!!Замын боглоос,зогсоолууд шууд чолоотой болно!!!.Иргэдээ доромжилж татвар нэмж ман намдаа унэнчээ гайхуулаад байгаа тэнэгуудээ яаралтай албан тушаалаас нь зайлуул!!!!Иргэд одоо нэг л босвол одоо та нарыг ур удмаар чинь арчинашуу,тэмбуунуудээ!!!!

Avatar

Зочин 2019-12-04 192.82.69.7

Тормосгүй болж аваөр хийгээд байгаа дээрээс нь хотын үзэмжийг доош нь татсан автомашин нэртэй хогнуудыг хотоос гаргаачээ. Хүн болгон жолооч болж машин нэртэй төмөр унадагаас бөглөрөл үүсч; гэмт хэрэг өсч; утаа ихсэж; ажил хийх хүн олдохгүй байна..

Avatar

Зочин 2019-12-04 120.17.191.185

deeguuree l idehgui baildaaa.laitai ymaa

Avatar

mr 2019-12-04 202.55.191.130

bidnii munguur bayajihaa zogsoo

Avatar

Ard tumen 2019-12-04 24.46.100.17

Zob,mashin nertei hognuudiig Tomoriin bolon hognii uildvert tushaa,amar taivan alhaj,amidrah orchin humuust heregtei b.a
Agaar orchniig bohirduulj,bugd targalj,saharaar ovchilj,humuus uhej,avaar ihej b.a.Hotiin abtobus iig nemeed mashiniig tsool,bayarlalaa

Avatar

зочин 2019-12-04 139.5.219.82

Дээр хүснэгтэд алдаатай байгаа юм бишүү: Суудлын тэрэг 3001-4000 бол ₮250 000, 4001-с дээш ₮300 000 гэсэн биз дээ

Avatar

Зочин 2019-12-04 203.91.115.39

Haramsaltai

Avatar

зочин 2019-12-04 66.181.161.91

орон нутгаас хот руу ороход төлдөг 1000 төгрөг 5000 болох уу. МАН мандтугай

Avatar

Зочин 2019-12-04 192.82.64.158

Хөдөөний хэдэн машин өдөр бүр хотын зам дээр явдагийг тооцсон юмууу. Тэдний өмнөөс бас бид нар татвар төлөхүү тээ. Ер шат шатандаа идэж ууж хулгайлж хумслахаа л больчих . Тэр замын тэмдэг тэмдэглэгээ нэг их хөрөнгө шаардаад байх ч ажил биш. МАН гарснаас хойш хаана тийм шинэ зам тавьсын зүгээр байсан 100 айлын замыг хуулж аваад зам тавьсан нэрээр өөрсдөө бас л хувааж идэж уусан байх тавьсан замыг очоод хараарай зүгээр л халтуурдчихсан. АН МАН ялгаагүй та нар юу ч хийгүй . Бид ч тэр хураамжыг

Avatar

Зочин 2019-12-04 202.21.98.42

Өгсөн мөнгө олигтой зарцуулж чадахгүй байгаа нь үнэн биз дээ

Avatar

Зочин 2019-12-04 122.201.22.238

4,000 cc bol 100,000 gnuu

Avatar

Зочин 2019-12-04 209.58.163.234

shaatsiin be

Avatar

Зочин 2019-12-04 182.160.2.123

darga nariin mashin hyamd bgaa bishuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж