"Газпром" Монголд шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлж эхэллээ | News.MN

"Газпром" Монголд шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлж эхэллээ

"Газпром" Монголд шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлж эхэллээ

"Газпром" Монголд шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлж эхэллээ

Монгол Улс ОХУ-ын байгалийн хийн сүлжээнд нэгджээ. Тодруулбал, тус улсын байгалийн хийн “Газпром экспорт” компани зориулалтын галт тэргээр 36 тонн шингэрүүлсэн байгалийн хийг Якутаас Монгол руу тээвэрлэж, арваннэгдүгээр сарын 04-ний өдөр албан ёсоор нийлүүлсэн байна.

“Газпром экспорт” компанийн Ерөнхий захирал Элена Бурмистрова ярихдаа “ОХУ-ын байгалийн хийн сүлжээнд Монгол Улс нэгдэн орсонд бид баяртай байна. Тээврийн салбарт байгалийн хий ашиглах нь хамгийн ирээдүйтэй, зөв хэрэглээ юм. Улаанбаатар хотын иргэд үүнийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд өчигдөр "Газпром" компанийн ТУЗ-ийн дарга Алексей Миллер бараалхаж, байгалийн шингэрүүлсэн хийн нийлүүлэлт амжилттай болсон тухай мэдэгдэж, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцсан байна.

ОХУ болон Монгол Улс стратегийн иж бүрэн түншлэлд шилжсэнтэй холбогдуулан хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу ийнхүү Монгол Улсад нийлүүлж байгаа аж. Монгол Улсаас байгалийн шингэрүүлсэн хий худалдан авагч нь “UB metan” бөгөөд 2020 онд 8000 тонн байгалийн хий худалдан авахаар “Газпром” компанитай гэрээ байгуулжээ.

Эх сурвалж: CA-NEWS.ORG

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-04 73.92.12.67

Хийн хоолой монголоор дайрна мерееделд цэг тавив……Ухнаа гуай ч таг чиг.Нарантуяа эмээгийн news mn захиалгатайгаар " горьдлого " тээсээр…..

Avatar

Зочин 2019-12-04 73.92.12.67

Монголдоо л " хийн хоолой " юм даа. Чамлахаар чанга атга, Унэ менге нь ямар байдгийн бол доо

Avatar

ЧД иргэн 2019-12-04 202.179.25.120

Маш сайхан мэдээ байна. Найдвартай түнштэй болжээ. Оростой тогтоосон харилцаа, хамтын ажиллаааг алхам алхамаар улам ахиуулнаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал амжилттай болж байгаа юм байна. Баяр хзргэе.

Avatar

бат. 2019-12-04 202.9.46.21

Хэ хэ шамартал нь долоох юм аа.Өмнө нь газгүй байсан юм уу хаашаа юм.

Avatar

МоАХ ны Партизан 2019-12-04 202.179.27.171

ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ УЛС ОРНУУД О.Х.У ААС АЛЬ БОЛОХ ЗАЙГАА БАРИХЫГ ХИЧЭЭЖ БНА . БИД ЭРХШЭЭЛДНЬ ОРЖ ЯВСНАА ОГТ МАРТАЖ БОЛОХГҮЙ ЭРГЭН. ТОЙРНЫХОО БҮХ УЛСАА ЦЭРЭГИЙН ХҮЧЭЭР ТҮРЭМГИЙЛЭН ГАЗАР НУТАГААС НЬ ТАСЛАН АВЧ НӨЛӨӨГӨӨ ХҮЧЭЭР ТОГТООСОН БАЙГААГ БҮҮ МАРТ

Avatar

Зочин 2019-12-04 202.55.188.39

Вагоноор зөөхийг угаасаа л зөөж байсан. Хийн хоолой тавьж нийлүүлээд системд нэгдлээ гэж ярих байх. Тэнэг хүн хуурж байгаа юм шиг л юм болхымдаа

Avatar

Зочин 2019-12-04 66.181.177.196

oros zah zeelgui bolood hoorhii mongolchuudad zarz bh bolloo hoorhii doo argaa barz bn daa

Avatar

бат. 2019-12-04 202.9.46.21

Өмнө нь хаанаас авч байсан юм?Хятадаас уу?

Avatar

Зочин 2019-12-04 103.212.119.215

Газпром сард 15 тэрбум тонн экспортолдог юм байна. аймаар юмаа

Avatar

Khaipi 2019-12-04 64.119.27.205

Harin $-g min Orosuud avch duusah n bna! Khukee uur yum setgej $-g Mongold avch ireh talaar bodoochee

Avatar

Зочин 2019-12-04 49.0.137.131

хайран долларын чинь 90 хувийг хятадууд аваад байхад

Avatar

Зочин 2019-12-04 203.169.49.107

Цестерн вагоноор авч байгаа юу баллоноор уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж