Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлаг ирэх онд Япон улсад тоглолтоо хийхээр болжээ.
Тодруулбал, “THE GEREG TOUR JAPAN 2020” тоглолт Токио хотноо гуравдугаар сарын 12-ны өдөр 18.30 цагаас “Shinjuku BLAZE” энтертайнмент төвд, Осака хотноо гуравдугаар сарын 13-ны өдөр 18.00 цагаас Umeda Club Quattro клубт тус тус тоглох юм байна. Тасалбарын хувьд 7000 иенийн үнэтэй худалдаалагдах аж.
Одоогийн байдлаар тэдний тоглолтыг АНУ даяар 300 мянга гаруй хүн үзжээ. "The Hu" хамтлагийнхан энэ сарын 15-нд эх орондоо ирэх бөгөөд Европын орнуудаар аялан тоглохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: BARKS.JP
Холбоотой мэдээ