Хятадад нас барсан монгол иргэний хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

Хятадад нас барсан монгол иргэний хэргийг шалгаж байна

Хятадад нас барсан монгол иргэний хэргийг шалгаж байна

Энэ сарын 2-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүдийн боомтод Монгол Улсын иргэний цогцос хүргэгдэн иржээ. Дуудлагын дагуу Замын-Үүдийн цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулахад Улаанбаатар хотын харьяат 48 настай эрэгтэй Б нь БНХАУ-д эмчлүүлж байгаад нас барсан аж.

Энэ талаар ЦЕГ-ын Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Замын-Үүдийн боомтоор нас барсан иргэний цогцос орж ирсэн гэх дуудлагын дагуу талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар шалгаж байна. Бидэнд ирүүлсэн анхны мэдээллээр нас барсан иргэн хүнд өвчний улмаас БНХАУ-д эмчлүүлж байхдаа нас барсан байгаа юм. Шалгалтаар өвчний улмаас нас барсан уу, гадны нөлөөтэй юу гэдгийг тогтооно” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж