Дрэймонд Грин дугаараа мөнхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

Дрэймонд Грин дугаараа мөнхлүүллээ

Дрэймонд Грин дугаараа мөнхлүүллээ

Өнөөдөр Мичиган мужийн их сургууль Дрэймонд Гриний өмсөж байсан 23 дугаарыг мөнхлөх ёслолын ажиллагаа зохион байгуулав. Тус ёслолын үйл ажиллагаанд Дрэймонд Грин, түүний найз нөхөд, гэр бүлээс гадна Голдэн Стэйт Уорриорс багийн тамирчид, ахлах дасгалжуулагч Стив Керр, багийн ерөнхий менежер Боб Майерс, багийн эзэн Жое Лэйкоб нар оролцжээ.

Дрэймонд Грин Мичиган Спартансын төлөө дөрвөн жил хүчин зүтгэсэн бөгөөд 2012 оны NABS үндэсний шилдэг тоглогч, Consensus бүх Америкийн нэгдүгээр багийн гишүүн мөн Мичиганы их сургуулийн самбараас бөмбөг авалтын бүх цаг үеийн лидер (1096 самбар), тус сургуулийн түүхэнд 1000 мянган оноо (1517 оноо) 1000 самбараас бөмбөг авалт хийсэн гурван тоглогчийн нэг билээ. Тэрбээр их сургуулиа төгсөөд, NBA-ийн 2012 оны драфтад нэрээ өгч, улмаар хоёрдугаар тойргийн 35 дах сонголтоор түүнийг Голден Стэйт Уорриорс баг сонгосон билээ.

Одоогоор Дрэймонд Грин NBA-ийн карьертаа найман улирал тоглож, гурван удаа аварга авч, бүх оддын тоглолтод гурвантаа сонгогдож, 2017 оны улирлын шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг хүртэж, сагсан бөмбөгийн ертөнцөд хувьсгал хийсэн тоглогч юм. Өнгөрсөн зун тэрбээр багтайгаа 100 сая ам.долларын дөрвөн жилийн гэрээ байгуулсан билээ.

Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: ESPN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж