“Чингисийн чулууны бичиг”-ийн хуулбарыг Монголд авчирна | News.MN

“Чингисийн чулууны бичиг”-ийн хуулбарыг Монголд авчирна

“Чингисийн чулууны бичиг”-ийн хуулбарыг Монголд авчирна

“Чингисийн чулууны бичиг”-ийн хуулбарыг Монголд авчирна

Монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг “Чингисийн чулууны бичиг” гэрэлт хөшөө эдүгээ Санкт-Петербургийн Эрмитаж музейд хадгалагдаж буй. Тус музей энэхүү хосгүй үнэт соёлын биет өвийн хуулбарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бэлэглэхээр болжээ. Тус хотноо энэ сарын 7-ноос 9-ний өдрүүдэд “Эрмитажийн өдрүүд” тохионо. Тэмдэглэлт өдрүүдийг угтан Эрмитаж музейгээс дээрх шийдвэрийг гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-наас 6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх юм.

Дашрамд дурдахад, “Чингисийн чулууны бичиг” гэрэлт хөшөөг тухайд  1224 он юм уу, эсвэл 1225 онд босгосон гэж судлаачид үздэг. Зарим үг хоёрдмол утгатай уншигддаг учраас чулуун дээрх бичээсийн агуулга одоог хүртэл маргаантай хэвээр байгаа аж. Орчин үеийн ихэнх эрдэмтдийн үзэж байгаагаар, уг гэрэлт хөшөөг Чингис хаан Хорезм улсыг байлдан эзлээд буцах замдаа хуралдай хурж тэр үед Хасарын хүү Есүнхэ 335 алд газар харвасны дурсгалд зориулсан гэж үздэг.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-04 66.181.186.43

хулгайлж авсан юмныхаа хуулбарыг өгнө ч гэх шиг эх хувиа авах ёстой

Avatar

иргэн 2019-12-04 129.41.86.1

Энэ бичиг одоогийн Монголын нутгаас олдоогүй. Хилийн цаана одоо Забайкальск гэж нэрлэгдэх болсон газраас олдсон. Эх нутгаа хамгаалж чадаагүй бидний өвөг дээдэс болон одоогийн арчаагүй тархины тураалт монголчууд бид буруутай. Оросуудыг буруутгах хэрэггүй.

Avatar

J. Erka 2019-12-04 66.181.161.30

Манай аугаа их хааны "онгон"-ыг олж нээвэл Монгол гэдэг нэр 12-13 дугаар зуунуудад ази, араб, европыг донсолгосон шиг түүхэн үйл явдал болох ажгуу.

Монгол нутгийн хаа нэгтэй бидний хөл дор байгаа их хааны "онгон" хэдий болтол хүлээх бол ?
Монголчууд нууцыг нууж чаджээ … Их хааны музейг хэн ч харсан үзсэн Монголын түүх харагдахуйцаар барьж босгох хэрэгтэй …

Avatar

zochin 2019-12-04 139.5.217.196

copy-g ni ogno ch gekh shig doromjilchikh yum bna doo

Avatar

Зочин 2019-12-04 66.181.183.57

Хүний юмыг авч үзүүлэн болгочихоод хуулбарыг нь өгнө ч гэх шиг, хуулбараа авчбайгаа манай тал сул байгаагийн илрэл юм уу даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж