“Чингисийн чулууны бичиг”-ийн хуулбарыг Монголд авчирна

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

“Чингисийн чулууны бичиг”-ийн хуулбарыг Монголд авчирна

“Чингисийн чулууны бичиг”-ийн хуулбарыг Монголд авчирна

Монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг “Чингисийн чулууны бичиг” гэрэлт хөшөө эдүгээ Санкт-Петербургийн Эрмитаж музейд хадгалагдаж буй. Тус музей энэхүү хосгүй үнэт соёлын биет өвийн хуулбарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бэлэглэхээр болжээ. Тус хотноо энэ сарын 7-ноос 9-ний өдрүүдэд “Эрмитажийн өдрүүд” тохионо. Тэмдэглэлт өдрүүдийг угтан Эрмитаж музейгээс дээрх шийдвэрийг гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-наас 6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх юм.

Дашрамд дурдахад, “Чингисийн чулууны бичиг” гэрэлт хөшөөг тухайд  1224 он юм уу, эсвэл 1225 онд босгосон гэж судлаачид үздэг. Зарим үг хоёрдмол утгатай уншигддаг учраас чулуун дээрх бичээсийн агуулга одоог хүртэл маргаантай хэвээр байгаа аж. Орчин үеийн ихэнх эрдэмтдийн үзэж байгаагаар, уг гэрэлт хөшөөг Чингис хаан Хорезм улсыг байлдан эзлээд буцах замдаа хуралдай хурж тэр үед Хасарын хүү Есүнхэ 335 алд газар харвасны дурсгалд зориулсан гэж үздэг.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж