Канадын сайн дурын гал сөнөөгчид зул сараар гэртээ харихгүй

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

Канадын сайн дурын гал сөнөөгчид зул сараар гэртээ харихгүй

Канадын сайн дурын гал сөнөөгчид зул сараар гэртээ харихгүй

Австраличууд арваннэгдүгээр сарын 30-нд Канадаас тусламж хүссэнд Канадийн Виннипэг дэх ой хээрийн түймэр унтраах анги туслахаар болжээ. Туршлага, чадвараараа манлайлагч 21 гал сөнөөгч сонгогдон нэгэн баг болж, арванхоёрдугаар сарын 3-нд Ванкүвэрт цугласан бөгөөд Сиднэй рүү 38 хоног томилогдох аж.

"Бид австраличуудад түймэр унтраахад нь дуртайяа туслана. Учир нь Канадын Манитобад гамшиг зовлон тохиолдох бүрт тэд туслахаас хэзээ ч татгалздаггүй. Бидний зүгээс шилдэг хоёр гал сөнөөгчөө илгээж байна" хэмээн Манитоба мужийн захирагч Брайн Паллистер ярьжээ.

Австралид гарсан түймэр баруунаас салхилж буй хүчтэй салхины нөлөөгөөр улам их тархаж байгаа бөгөөд таван километр фронтоор ажиллаж буй гал сөнөөгчид хүчин мөхөсдөж байгаа аж. Куррованд гарч буй түймэр Пэббли арал, Депот арал, Прэтти арлууд руу чиглэж байгаа бөгөөд тус арлуудын эрх баригчид иргэд нүүхэд хэтэрхий оройтсон тул хоргодох байр олж орохыг зөвлөж байна.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж