Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ТЕГ-ын дарга асан, Хошууч генерал Б.Хурц, түүний өмгөөлөгч Б.Санчирбалын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан байна.
Энэ долоо хоногийн эхэнд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуагийн даргалсан шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Батын Хурц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Санчирбатын нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Батзанданг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцсэн байна. Шүүх хуралдаанд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болор-Эрдэнэ нар оролцжээ.
Улмаар шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шидйвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасан байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ