Яннис Адетокумбо, Лука Дончич нар сарын шилдгүүд боллоо | News.MN

Яннис Адетокумбо, Лука Дончич нар сарын шилдгүүд боллоо

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

Яннис Адетокумбо, Лука Дончич нар сарын шилдгүүд боллоо

Яннис Адетокумбо, Лука Дончич нар сарын шилдгүүд боллоо

NBA өнгөрөгч сарын дорнод болон өрнөд бүсийн шилдэг тоглогчдыг танилцууллаа. “Милвауки Бакс” багийн довтлогч Яннис Адетокумбо, “Даллас Маврикс” багийн Лука Дончич нар өнгөрсөн сарын шилдгүүдээр тодорлоо. Энэ нь NBA-ийн түүхэнд олон улсын хоёр тоглогч нэг сард хамтдаа тус шагналыг хүртсэн анхны тохиолдол болж байна.

Словени залуу Лука Дончич шинэ улирал эхэлснээс хойш хоёр сарын турш 30,8 оноо 9,9 самбар 9,6 дамжуулалт дундажлан, баг нь 12-6 гэсэн амжилттай бүсийнхээ дөрөвдүгээр байрт явж байна. Мөн тэрбээр NBA-ийн түүхэнд нэг сарын турш 30 оноотой трифл-дабл буюу гурван үзүүлэлт нь арваас дээш гарсан үзүүлэлтийг үзүүлсэн гурав дах тоглогч болжээ. Түүний өмнө Оскар Робертсон (5 удаа), Рассел Уэстбрук (2удаа) тус тус дээрх амжилтыг гаргаж байжээ.

Өнгөрсөн улирлын MVP, Грек мангас Яннис Адетокумбог эхний хоёр сарын турш NBA-д зогсоох хүн алга. Тэрбээр 30,9 оноо 13,4 самбар 5,9 дамжуулалт дундажлан баг нь 17-3 гэсэн амжилттай бүсийнхээ тэргүүн байранд бичигдэж байна. Мөн NBA-ийн зүгээс өнгөрсөн сарын шилдэг шинэ тоглогчдыг зарлалаа.

Майами Хит багийн рүки хамгаалагч Кендрик Нанн болон Мемфис Гризлес багийн рүки Жа Морант нар өнгөрсөн сарын шилдэг шинэ тоглогчид болжээ. Кендрик Нанн өнгөрсөн сар бүсийнхээ шинэ тоглогчдыг оноо авалтаар тэргүүлж, 16,4 оноо 47,2 хувьтай довтолж, 39,8 хувьтай алсаас шиджээ.

Мемфисийн шинэ итгэл найдвар Жа Морант өнгөрсөн саруудад бүх шинэ тоглогчийг оноо авалт болон ашигтай дамжуулалтаараа тэргүүлсэн байна. Тэрбээр 18,6 оноо 6,4 дамжуулалтыг дунджилжээ.

Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: NBA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж