Google-ийг үүсгэн байгуулагч Ларри Пэйж, Сергей Брин нар ажлаа өглөө | News.MN

Google-ийг үүсгэн байгуулагч Ларри Пэйж, Сергей Брин нар ажлаа өглөө

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

Google-ийг үүсгэн байгуулагч Ларри Пэйж, Сергей Брин нар ажлаа өглөө

Google-ийг үүсгэн байгуулагч Ларри Пэйж, Сергей Брин нар ажлаа өглөө

1998 онд Калифорнийн нэгэн гаражид залуухан ноён Пэйж, ноён Брин нар Google компанийхаа ажлыг эхлүүлж байв. 2015 онд тэд Google-ийнхээ бүтцийг өөрчлөн технологийн аварга компаниудын үйл ажиллагааг дэмжих толгой компани Alphabet-ийг нээсэн билээ. Ийнхүү Google-ийг удирдах үүргийг бидний мэдэх Google chrome-ийг гардан хийж, хамт олноосоо тодрон гарсан Сундар Пичайд хүлээлгэж өгөөд, ноён Пэйж Alphabet-ийн гүйцэтгэх захирал, ноён Брин ерөнхийлөгчөөр нь ажиллаж эхэлсэн юм.

Энэ сарын 3-нд өдгөө 46 настай үүсгэн байгуулагчид Alphabet-ийн удирдах албан тушаалаасаа бууж буйгаа зарлажээ. Ийнхүү тэд өнөөдрөөс компаний гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч байхаа болиод, үүсгэн байгуулагч, хувьуаа эзэмшигч, санал өгөх 51 хувийн эрхтэй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон үлдэж байна.

Үүсгэн байгуулагчид "Компаний менежментийн бүтцийг өөрчлөн, хялбаршуулах цаг нэгэнт иржээ хэмээн бид үзэж байна. Бид хэзээ ч удирдах албан тушаалд тохирох хүн хэмээн өөрсдийгөө бодож байгаагүй. Компанийг бид хоёроос илүү сайн удирдах арга зам зөндөө бий. Одоо Alphabet, Google хоёрт олон захирал, ерөнхийлөгч хэрэггүй болсон. Бид Alphabet-ийн захирлын суудлыг бахархалтайгаар ноён Пичайд хүлээлгэн өгч байна. Энэ ажлыг түүнээс илүү хийж чадах хүн хаана ч байхгүй" хэмээжээ.

Өдгөө 47 настай Сумар Пичай Энэтхэгт төрж, инженерийн мэргэжил эзэмшжээ. Тэрбээр 2004 онд АНУ-д Стэнфордын их сургууль, Пенсильваний их сургуульд сурахаар ирээд, 2006 онд Google компанид ажилд орсон байна.

Ноён Пэйж болон ноён Брин нар өдгөө дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 10, 14-р байранд 50 тэрбум орчим ам.долларын хөрөнгөөрөө жагсдаг бөгөөд Alphabet компани дэлхийн хамгийн том компаниудын жагсаалтын 17-р байранд 863 тэрбум ам.долларын үнэлгээгээрээ бичигдэж байна.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж