Сэтгэл хөдлөл бүхий нягт холбоо үүсгэх "TOYOTA LQ" | News.MN

Сэтгэл хөдлөл бүхий нягт холбоо үүсгэх "TOYOTA LQ"

Сэтгэл хөдлөл бүхий нягт холбоо үүсгэх "TOYOTA LQ"

Сэтгэл хөдлөл бүхий нягт холбоо үүсгэх "TOYOTA LQ"

Тоёота Мотор Корпораци нь автомашин, жолооч хоёр дунд сэтгэл хөдлөл үүсгэх том хэмжээний “LQ” төсөл дээр ажиллаж байна. Тус төслийн нь гол зорилго нь автомашины зориулалт зөвхөн тээвэрлэлтээс гадна, хүн төрөлхтөнд амьд харилцаа үргэлж чухал хэрэгтэй байдагт суурилан хийгдсэн. "Toyota LQ"-ийн үндсэн функц болох Юүи гэж нэрлэсэн хиймэл оюун ухааныг автомашинд суурилуулснаар жолоочийн сэтгэл хөдлөлийг мэдрэх аж.

Тус төсөл нь бүрэн автомат болон дөрөвдүгээр түвшний автомат жолоодлогын системд суурилсан автомат жолоодлогын системд тулгуурлажээ. Автомат хариу үйлдэлт агааржуулалтын систем, аюултай жолоодлогын анхааруулга, тайвшруулах санамж, зогсоолын төлбөр төлөх зэрэг олон үйлдлийг гүйцэтгэж автомашин эзэмшигчээс суралцаж цаашлаад үнэнч хамтрагч нь болох боломжтой гэж Тоёота үзэж байгаа юм байна. Түүнчлэн автомашины удирдлагын дэлгэцэд жолооч замаас өөр зүгт анхаарлаа төвлөрүүлэх шаардлагагүйгээр авто замын тэмдэг, хаалт хашлага, хурд сааруулагчийн мэдээлэл, чиглэл заагч зэргийг харуулах аж.

Мөн дэлгэцээр салхины шилэнд харах шаардлагатай зүйлсийг ч үзүүлэх учраас жолооч хараагаа байнга хажуу тийш чиглүүлэх шаардлагагүй болох нь ээ. Шаардлагатай нөхцөлд жолооч дуу хоолойгоор зааварчилгаа өгч, аюулгүй жолоодлогод ч шилжих боломжтой.

Мөн дуу хоолойгоор автомашины үнэртүүлэгч цацах, агааржуулагч ажиллуулах эсвэл унтраах, дотор гэрлийг асаах эсвэл унтраах, суудлаа тохируулах зэрэг олон боломжийг өөртөө багтаажээ. Үүгээр ч зогсохгүй автомашины ухаалаг хиймэл оюун ухаан нь гаднах орчин нөхцөлд тохируулан дуу сонгон тоглуулах, жолоочийн сонирхсон сэдвээр мэдээлэл уншиж өгөх зэрэг чадвартай.

Toyota LQ автомашин нь 4,530 мм урт, 1,840 мм өргөн, 1,480 мм өндөртэй байх бөгөөд нийт 4 зорчигч тээвэрлэж боломжтой юм. Автомашины нийт жин нь 1,680 кг.

Эх сурвалж: Тоёота Сэйлс Монголиа ХХК

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hmm 2019-12-04 27.123.214.2

Setgelee ongoitol yariltsaad gants yum huvaaj uuh tsag udahgui yum bn,, mashintaigaa…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж