Хаясан, хаягдсан хүмүүсийн түүхийг хадгалдаг бүтэлгүй хайрын музей | News.MN

Хаясан, хаягдсан хүмүүсийн түүхийг хадгалдаг бүтэлгүй хайрын музей

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

Хаясан, хаягдсан хүмүүсийн түүхийг хадгалдаг бүтэлгүй хайрын музей

Хаясан, хаягдсан хүмүүсийн түүхийг хадгалдаг бүтэлгүй хайрын музей

Хорват улсын нийслэл Загреб хотноо нэгэн хачирхалтай музей байдаг аж. Бүтэлгүй хайрын музей гэх энэхүү музейд хайр дурлал нь бүтэлгүйтсэн, салсан, хаягдсан, хаясан хүмүүсийн үлдээсэн төрөл бүрийн эд зүйл болон тэдгээрийн тайлбарууд, хүмүүсийн сэтгэлийн үгсийг хадгалдаг байна.

2017 оны байдлаар тус музейг үзэхээр 100 мянга гаруй хүн зорин ирсэн бөгөөд 2011 онд Европын Музейн Форумоос Европын хамгийн шинэлэг содон музейгээр нэрлэж, “Кеннет Хьвдсон”-ы шагнал хүртэж байжээ. Нийгэм дэх музейн талаархи нийтлэг ойлголтыг эвдэж, хамгийн ер бусын музейг зоригтойгоор байгуулсныг нь үнэлэн уг шагналыг өгсөн байна.

Энэ музейг үзсэнээр зүгээр нэг хөгжилдөөд зогсохгүй маш олон сонирхолтой дурсамж хадгалагдаж байдаг учир хүн хоорондын ​​харилцааны эмзэг байдал, хүний сэтгэлийн нарийн асуудлууд зэргийг ойлгохоос гадна үзсэн хүмүүс тэдгээр бүтэлгүйтсэн харилцааны эргэн тойрон дахь улс төр, нийгэм, соёлын нөхцөл байдлын талаар эргэцүүлэн бодоход хүргэдэг байна.

Уг музейг уран бүтээлч Олинка Выстика, кино найруулагч Дразен Грубиши нар хамтран байгуулсан байна. Тэдний дөрвөн жилийн хайр сэтгэлийн харилцаа 2003 онд дуусч, салахдаа “хамт амьдарч байсан байшиндаа бие биедээ бэлэглэж байсан эд зүйлсээ музей шиг хадгалъя” хэмээн хошигнон ярьж байжээ. Харин гурван жилийн дараа Грубиши өнөөх “галзуу” санаагаа хэрэгжүүлэхээр Выстикатай холбогдоход тэр ч мөн саналыг хүлээн авснаар музейг байгуулах ажилдаа орсон байна.

Ингээд тэд ойр дотны найз нөхдөөсөө салалтаас үлдсэн эд зүйлсээ хандивлахыг хүссэн байна. Эхлээд тэдэнд өөрсдийн гэсэн байр байхгүй байсан учир үзмэрүүдээ өөрсдөө энд тэндхийн үзэсгэлэнд авч очиж олон нийтэд үзүүлдэг байв. Хүмүүс ч ихээр сонирхон үзэж эхэлсэн учир хилийн чанадад үзмэрүүдээ авч явж үзүүлж эхэлжээ.

Удалгүй Хорватын Соёлын яамнаас тус музейд түр хугацаанд байрлах байр гаргаж өгөхийг санал болгосон ч тэд өөрсдийн гэсэн байртай болохоор зориг шулуудаж, хотын төвд 300 метр квадрат талбай түрээслэн авчээ. Энэ нь хотын анхны хувийн өмчийн музей болсон аж.

Эх сурвалж: NATIONAL GEOGRAPHY

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zadgai setgekgee gej uuniig hekne 2019-12-04 66.181.161.127

z

Avatar

Зочин 2019-12-04 66.181.161.127

yagaad baij bolhgui gej chadaj baina mongo olj baina sonirholtoi l ym

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж