Японы нийслэл Токио хотын оршин суугч 71 настай эрэгтэй үүрэн телефоны оператор руу 24 мянган удаа залган гомдол гаргасныхаа төлөө баривчлагджээ.
“KDDI” компаниас Акитоши Окамото гэх энэ хүнийг хэрэглэгч болон компани хоорондын гэрээг зөрчиж, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.
Тэрбээр сүүлийн хоёр жил хагасын хугацаанд гар утас нь радио сүлжээнд холбогдохгүй байна гэх шалтгаанаар ийнхүү олон мянган удаа операторууд руу залган гомдол мэдүүлдэг байжээ. Улмаар үйлчилгээний ажилтнуудыг доромжлон, тус компанийг төлөөлөгчөө явуулж, өөрөөс нь уучлалт гуйлгахыг шаардаж байсан аж.
Тус компани гомдолдоо "Заримдаа оператор луу "Залгачих" гээд, юу ч ярихгүй мөртлөө утсаа салгахгүй орхидог байсан" гэж дурджээ. Харин Окамото компанийн гомдлыг үгүйсгэж, өөрийгөө хохирогч байх ёстой гэж мэдүүлсэн байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ