УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2019.12.04/-ийн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 51-р зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15-р зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгч томилох юм.
НЭР ДЭВШИГЧ Б.АМАРБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?
Нэр дэвшигч Болдын Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төржээ.
1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Оросын 2 дугаар дунд сургууль
1991-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр
1999 онд Батлан хамгаалахын их сургуулийг Хууль зүйн ухааны магистр
2013 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.
Ажилласан байдал:
1995-1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан
1998-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд багш
2007-2013 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Ахлах багш
2013-2017 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байна.
Нэр дэвшигч Б.Амарбаясгалан шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан гэж үзэж ийнхүү УИХ-д танилцуулж байгаа юм байна.
Хууль зүйн байнгын хороо болон чуулганы хуралдаанд танилцуулсны дараа Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргах юм.
Ш.ОЧ
Х 2019-12-04 150.129.143.4
Сэтгэцийг нь шалгуулах хэрэгтэй
зочин 2019-12-04 202.21.127.169
Сүүлийн 10 жилд лав өмгөөлөгч хийж байгаагүй шдээ
инээдтэй юм даа 2019-12-04 203.91.115.55
өөр хүн алга одоо яанам үнэндээ ийм л болж дээ одоо яахав, амарбаясгалан ч одоо чадвар муу сонин л хүн ш дээ, их сургуулийн багш нар ашиг хараад сурцан одоо яанам сонго доо сонго өөр сонголт алга
Зочин 2019-12-04 202.126.89.52
Чадваргүй хүн тэгээд 1 жилийн дотор 2 сурах бичиг хэвлүүлээд түмнийг хүүхдийг сургаад байдаг юмуу.
Зочин 2019-12-04 103.229.121.147
Аль ч шатны шүүгчид шүүн таслах ажлын туршлага маш чухал шүү дээ. Одоо шүүн таслах ажлын ямарч туршлагагүй хүн томилоод лбайдаг болж дээ ингэхээр чинь шүүхийн нэр хүнд шүүгчийн хараат бус бие даасан байдал яаж хангагдах билээ. Шүүн таслах ажлын туршлагатай болтол дор хаяж 3 жил болно шүүдээ. Авсан оноо их бага юм байна даа зайлуул аргагүй шүү дээ ядаж ганц шийдвэр бичиж байгаагүй хүн чинь шүүхийн шийдвэрт дүгнэлт хийхэд хэцүү шүүдээ
Зочин 2019-12-04 202.126.89.52
Шүүн таслах ажлын нэг ч шийдвэр бичиж үзээгүй хүн тэгээд шүүх таслах ажиллагааны олон жилийн туршлагатай Буд, Соёмбо-эрдэнэ, Пүрэвсүрэн гээд шүүгч нараас нь өндөр оноо аваад байгааг юу гэж тайлбарлах юм бэ.Шүүгч нар дотроосоо ялзарсан нь АНУ-аас авчрах гэж байгаа шүүгчийг харахад л ойлгомжтой шүү дээ онолын болон олон жил өмгөөлөгч хийсэн эрдэмтэн хүн дээд шүүхийн шүүгч болох нь зүй ёсны асуудал.
Зочин 2019-12-04 202.9.46.54
Багшлахын хажуугаар олон жил өмгөөлөгч хийсэн хүн дээ.
Зочин 2019-12-04 182.160.34.121
Одоо тогтсон бхөө залуу насанд хэн ч тэгнэшдээ
зочин 2019-12-04 43.228.130.188
тавьтаргүй, хүүхэмсэг залуу гэцгээж байна.
Зочин 2019-12-04 202.9.46.54
Хүний үгээр битгий хүнийг дүгнэж байгаарай
зочин 2019-12-04 93.90.205.140
гэрээ засаад дараа нь … гэдэг үг байдаг даа, хүнийг хэн бэ гэдэг талаас нь судалсан юм болов уу. хуулийн сургуулийн багш нар шүүх прокурор руу ороод шудрага ажиллаж чадаж байна уу? хууль бус юм хийж байгаагын олон жишээ дурьдахаар байна. энэ бол хүнээ зөв сонгохгүй байгаагын илрэл
ХУУЛЬЧ 2019-12-04 192.82.64.190
ЭНЭ ХҮНИЙГ ТАНИГҮЙ Ч ГЭСЭН ЗАЛУУ ХҮН БАЙНА АМЖИЛТ ХҮСНЭЭ ,,,,,,,
Зочин 2019-12-04 139.5.216.154
Амарбаясгалан тэрбумтан болох үүрээ засах нь энэ дээ.
Зочин 2019-12-04 66.181.176.186
Албаар ийм сул хүн тавьж байгаа л юм шиг бна тээ
зочин 2019-12-04 93.90.205.140
юм мэдэхгүй хүн юу хийж байгаагаа мэдэхгүй зүтгэх биз тээ
Зочин 2019-12-04 59.153.112.233
Үаавал шүүх дотроос нь томилох буруу. Их ялзарсан систeм, боловсрол өндөр хүн ч ховор. Гэхдээ ядахдаа төрийн албанд ажиллаж үзсэн хүн байвал зүгээр. Огт ажиллаж үзээгүй байж том том яриад явдаг залуус их болсон. Амарбаясгалан хувь хүнийхээ хувьд дээд шүүхийн шүүгч хийхээр тулхтай хүн биш, яаж ч магадгүй тавьтаргүй залуу
зочин 2019-12-04 192.82.69.178
хэцүүхэн хүн байна даа, шүүхийн туршлага гэж байна уу?
Зочин 2019-12-04 103.229.123.241
Опыт – это утраченные иллюзии, а не обретенная мудрость. Жозеф Ру
Опыт породил больше робких людей, чем умных. Генри Уилер Шоу
Опыт превращает дурака в опытного дурака. Цалъ Меламед
Зочин 2019-12-04 103.229.123.241
Дээд шүүх бол хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг хянадаг болохоос доод шатны шүүхээр нэгэнт хэлэлцсэн фактыг дахин хэлэлцдэг газар биш учраас онолын өндөр мэдлэгтэй хүн Дээд шүүхийн шүүгч хийх ёстой! Туршлага гэдэг бол олигтой зүйл биш, хуучнаа давтахыг л хэлдэг юм!!!
lawyer 2019-12-04 182.160.34.121
онолын мэдлэг өндөр бвал яахуу тэгээд сонгогдсон шүүгчид бгаашдээ
Иргэн 2019-12-04 202.126.89.123
Ингээд л эх захгүй замбараагүйтэл яваад байгаа юм да. Ядаж анхан шатны шүүхэд хагас сар ажилласан туршлагагүй хүнийг яаж бүр дээд шүүхийн шүүгчээр томилдог байнаа. Байж бодох асуудал мөн үү?
Дээд шүүхийн шүүгчийн ажлын байранд тавидах шалгуур гэж байна уу?
uyanga 2019-12-04 202.131.7.34
zaawal shuugcheer ajillasan bh yostoi yu ooroo yu yarih geed yu yariad bna aa. Ene hun shuugchiin ajliig olhon hiicheh medlegtei chadwartai hun shuu
Зочин 2019-12-04 202.55.188.85
Шүүгчээр ажиллаж үзээгүй хүнийг Дээд шүүхэд санал болгоод жинхэнэ жонхуурч бнадаа
huulich 2019-12-04 202.21.127.170
zaawal shuugcheer ajillasan baih albagui
хуульч 2019-12-04 103.9.89.18
ямар ч шүүн таслах ажиллагааны туршлага алга, ядаж өмгөөлөгч хийж байсан юм болов уу. Зүй нь ажлын туршлагыг л харгалзах ёстой доо.