Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд Аки башёд түрүүллээ.
Аки башёгийн сүүлийн өдрийн барилдаан онц сонирхолтой өрнөсөн бөгөөд тэмцээний эхнээс башёг тэргүүлж явсан озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозуна Какүрюү М.Анандтай нэмэлт барилдаан хийж, аварга ялснаар ийнхүү эзэн хааны цомыг хүртлээ.
Амжилттай барилдаж тэмцээнийг тэргүүлж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сүүлийн өдрүүдийн барилдаанд өвдөг шороодож, гурван унаатай болсон, мөн өчигдрийн барилдаанд озэки Кисеносатотой барилдах үедээ гэмтэл авсан зэргээр тун хүнд байдалтайгаар өнөөдрийн их аваргатай хийх барилдааныг угтсан юм.
Эмч нар түүний өвдөгний чагтан холбоос гэмтсэн тул яаралтай эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн ба бүрэн эдгэрэхэд нэг сарын хугацаа шаардлагатай гэж зөвлөсөн байна. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хэдийгээр энэ башёд түрүүлж чадаагүй ч аваргатай хүчтэй өрсөлдөж, тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.
Т.АНУ