Олон улсын картын эхний жилийн хураамж 0₮

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

Олон улсын картын эхний жилийн хураамж 0₮


Хар баасан гариг, шинэ жилийн урамшуулалт хямдрал, гэр бүлийн аялал гээд олон улсын карт ашиглах, мөн онлайнаар худалдан авалт хийх хэрэгцээ хүн бүрд байдаг.

ХХБанк олон улсын VISA карт хамгийн ихээр ашиглагддаг 12-р сард иргэд, харилцагч Та бүхэндээ зориулан Олон улсын VISA картын урамшуулал зарлан, карт захиалсан хүн бүрд эхний жилийн картын төлбөр болох 10$-оос чөлөөлж байгааг дуулгахад таатай байна. Ингэснээр Та нэг жилийн хугацаатай картыг үнэгүй авах боломжтой.

ХХБанк нь дэлхийн 165 гаруй банк санхүүгийн байгууллагатай тогтоосон урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааныхаа хүрээнд харилцагчдынхаа дотоод болон гадаад дахь төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэсээр ирсэн. ХХБанкны олон улсын VISA CLASSIC карт нь зайнаас уншуулах PayWave технологи, EMV чип гэх мэт дэвшилтэд шийдлүүдээр дамжуулан дэлхийн хаана ч таны гүйлгээг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх болно. Мөн Та төгрөгийн дансаа VISA CLASSIC картад холбосноор өөрийн эх орондоо төлбөр тооцоогоо гүйцэтгэхээс гадна олон улсад ч ашиглах боломж бүрдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.tdbm.mn/mn/2/c?m2&mc=92 холбоосоор болон ХХБанкны лавлах 1900-1977 дугаараар холбогдон авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж