"Хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй" | News.MN

"Хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

"Хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй"

"Хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй"

Агаарын чанар тэр дундаа сүүлийн үед анхаарал татаж буй хүхэрлэг хийн хэмжээ нийслэлд ямар байна вэ? Энэ асуудлын хүрээнд ОББҮХ-ны ээлжит хурлын үеэр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхантай ярилцлаа.


 -Хүхэрлэг хийн хэмжээ хүлцэх хэмжээнээс хэтэрлээ гэж мэдээлж буй ч зарим эрдэмтэд үгүйсгэдэг. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Шахмал түлш хэрэглэснээс PM2.5, PM10 зэрэг түүхий нүүрснээс ялгарч яндангаар шууд агаарт цацагдаж байсан хорт бодисуудыг бууруулж чадсан. Дээрээс нь өмнөх жилүүдийн түүхий нүүрсний өмхий үнэр нь байхгүй болчихоод байна. Гэрийн яндангаас азотын оксидут ялгарахгүй. Яагаад гэхээр 760 градусаас дээш температурт үүсдэг. Тэгэхээр энэ азотын оксидут цахилгаан станцуудаас болон машинаас үүсдэг.

Хүхэрлэг хийн хэмжээг харахад Багануурын нүүрснээс хоёр дахин их байгаа хэдий ч шатааж байгаа түлшний хэмжээ хоёр дахин бага байхад шахмал түлшнээс ялгарч буй хүхэрлэг хий бага байх ёстой. Шахмал түлшинд шохой нэмж байгаа учир хүхэрлэг хий бага байх ёстой.

-Хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдээд байгаа гол шалтгаан юу вэ?

-Манайхны ярихгүй байгаа нэг зүйл нь хуурамч түлш /дизель/. Саяхан над дээр хуурамч түлш /бензин, дизель/ хийдэг компанийн хүн хамтарч ажиллая гэж орж ирсэн. “Би ийм нүгэлтэй юм хийдэг хүмүүстэй хамтарч ажиллахгүй” гэж хэлээд явуулсан. Би хоёр компанийг мэднэ.

Дээрээс нь зөвхөн цахилгаан станц галлахад хэрэглэдэг зүйлс импортоор маш их хэмжээгээр орж ирж байна. Контрбанд (хууль бусаар хил давуулах) гэж үздэг бодисуудыг ёмкость руу нь нэмээд байна. Энэ бол зөвхөн актон дээшилдэг болохоос бусад үзүүлэлтүүд дээшилдэггүй. Тиймээс анхаарал татмаар асуудал болоод байна.

Хүхэрлэг хийнээс болоод үхэж магадгүй гэж яриад байгаа юм. Нийслэлийн хэмжээнд агаарын чанар тэр дундаа хүхэрлэг хийн зөвшөөрөгдөх хэмжээг агаар дахь хэмжээтэй харьцуулаад үзэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынх 400-500 микрограмм байдаг бол манай агаар дахь хэмжээ 50 микрограмм байгаа. Тэгэхээр яаж ч бодсон хүхэрлэг хийнээс болоод хүн үхэх хэмжээнд хүрэхгүй.

-Бидний хэрэглэж байгаа бензин шатахуунд анхаарал хандуулах цаг болжээ дээ?

-Бид гэр хорооллын яндантай тэмцээд тодорхой үр дүн гарчхаад байна. Бодит ажил хэрэг болж байгааг хүн болгон харж байна. Гэтэл зарим нөхөд харлуулах ажил хийж байна. Мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн, судлаачдынхаа тайлбарт итгэх хэрэгтэй. Тэгэхээр бид одоо дизель хөдөлгүүртэй автомашинтай тэмцэх хэрэгтэй. Өндөр хөгжилтэй улс орнууд дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглоод байна. Тиймээс бид өндөр насжилттай дизель хөдөлгүүртэй автомашин дээрээс нь хуурамч шатахуунтай тэмцэх ёстой.

-Түүхий нүүрс хэрэглэж байх үед агаар дахь тоосонцруудын хэмжээ мөн л стандартаас давсан үзүүлэлттэй байдаг байсан. Харин шахмал түлш хэрэглэснээр эрс бууруулж чадсан байна?

-PM2.5 тоосонцор бол хүний амьсгалаар дамжаад хүний цусанд нэвтэрч эд эрхтнийг гэмтээдэг. Цахилгаан станцууд энэ тоосонцруудыг шууд яндангаараа ялгаруулдаг. Зөвхөн 4-р цахилгаан станц PM10 тоосонцрыг шүүх шүүлтүүртэй. Цахилгаан станц өндөр яндантай учраас агаарын бохирдолд нөлөөлөхгүй байна гэдэг бол худлаа. Яагаад гэхээр салхины чиглэлээс хамаараад гарсан утаа нь нэг бол Улаанбаатар хот дээр, нэг бол Богд ууланд буудаг. Тэгэхээр хүхэрлэг хийн хүлцэх хэмжээнд цахилгаан станцууд ч нөлөөтэй, автомашинууд ч нөлөөтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зоеин 2019-12-04 150.129.141.194

Хулхи ДТ , бензины асуудалд төрийн түшээ хүртэл оролцож хамгаалдаг. Өглөө өензин тэрэг асаахад дизель тэрэг шиг л асаад хуруувч резинээ солиулсан. Одоо мөн хэвээрээ.
Октан дээшлүүлэгч хийгээд, үнэ нэмж ашиг олоод байгааг таслан зогсоо. Хятадад бол толгойгүй болчихмооор

Avatar

Дорж 2019-12-04 145.255.170.235

Казахстан улсын Алматы хот дизель хөдөлгүүрт автобуснуулаас салахаар болж байна
.https://www.zakon.kz/4998727-almaty-nameren-polnostyu-otkazatsya-ot.html

Avatar

Зочин 2019-12-04 139.5.216.249

Энэ хүн өөрөө асар их ашиг сонирхолтой хүн дээ…

Avatar

Зочин 2019-12-04 202.126.89.47

Машинтай нь биш, түлштэй нь ч биш түлш оруулж ирдэг компаниудтай тэмцэх цаг болсон

Avatar

Зочин 2019-12-04 202.21.116.6

Яг зөв

Avatar

Үл итгэгч 2019-12-04 59.153.115.193

Европын өндөр хөгжилтэй орнуудын автомашины ихэнх дизелээр явж байна. Үнэн мөнийг хэлэх зориг зүрх алга даа. Албан тушаалтайгаа зуураллагчаа

Avatar

Unshigch 2019-12-04 202.21.107.118

Zov yum yarij bn. Mashinii tulshtei temtseh tsagn bolson.

Avatar

хэрэглэгч 2019-12-04 80.110.98.96

evro 5 түлш байтугай дууриамал түлш хэрэглэж байгаа юм бишүү.Сүүлийн үеийн коммон раил дизел моторын эвдрэл яг энэ чанаргүй дууриамал түлнээс болдог гэж байгаа.Хэрэв энэ систэм эвдэрвэл засагддагүй гэж байгаа. ХӨӨРХИЙ хичнээн хүн хохирсон бол

Avatar

Зочин 2019-12-04 103.84.167.170

Агаарт дэгдсэн хэмжээгээр нь хэмжиж үзвэл аюулгүй л гэж гарна. Японы википидеа үзсэн ч маш тодорхой бичсэн байна. Буурай оронд гэрт нүүрсийг шатааж дулаандаа ашигладаг тул гадаах агаарын орчинд бус айл гэрийн нөхцөлд яаж нөлөөлж бгаа, хэдий хэмжээний байгааг шалгаж дүгнэлт гаргаж албан ёсоор мэдээлэх хэрэгтэй байна.

Avatar

Zochin 2019-12-04 64.119.24.204

Дизель хөдөлгүүрээ евро4. евро 5руу оруулаачээ. Үүнтэи зэрэгцээд түлшээiim bolgoo odooманаих дөнгөж евро2. лбаигаа шүү дээ. Евро3-гаа эко гээд баигаа юмдаа. Манаих оросуудаасаа ч хоцроод баина шүү дээ. Тэд нар аль эрт евро5 руу орсон шүү.

Avatar

ЗОЧИН 2019-12-04 202.126.89.167

ЕВРО-5 БОЛГОХ НЬ ЗӨВ ӨӨ. ГАГЦХҮҮ ҮНЭ НЬ Л ЭРС НЭМЭГДЭНЭ ДЭЭ

Avatar

Зочин 2019-12-04 203.91.115.53

Ярихаас цаашгүй Хэн ч тэмцэж чадахгүй

Avatar

зочин 2019-12-04 202.170.68.162

маш зөв тэмцэх цаг нь болсон дизель хөдөлгүүр, чанаргүй шатахуун зогсоо

Avatar

Иргэн 2019-12-04 66.181.161.121

Машинтай биш түлштэй тэмц хулхи түлш их байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж