Фото: Pacific Press / ZUMAPRESS.com / Global Look
Чехийн Вышни Лгота суурины дүрвэгсдийн лагериас цагдаагийнхан төмөр сандлын хөл зэргийг ирлэн хурцалсан хэрэгслүүдийг хураасан байна. Дүрвэгсэд өөрсдийгөө хамгаалахын тулд ийнхүү зэвсэг бэлтгэжээ гэж Idnes.cz. сайтын мэдээнд өгүүлсэн байна.
Вышни Лгота гэх түр орогнох лагерьт янз бүрийн үндэсний шашны элдэв урсгалын хүмүүс амьдардаг бөгөөд тэдний хооронд мөргөлдөөн гарах нь их байдаг. “Амьдрал маш чухал болсон нутгаас ирсэн учир хүн бүр нь хутга шөвөг, гар буу зэргээр зэвсэглэсэн байгаа” гэж сэтгэл зүйч Ростислав Неснидал (Rostislav Nesnídal) тайлбарлав.
Хууль хяналтынхан тэдний дунд мөргөлдөөн өдөр бүр шахуу гарч байгаа ч ноцтой хэрэг гараагүй гэв. Олон нийтийн байгууллагынхан лагерьт тэдэнд хийх зүйл байхгүй, тодорхойгүй байдал нь тэднийг стресст оруулан зэвсэглэхэд хүргэж байна гэж мэдэгдлээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР