Хуучирсан мэдээ: 2015.09.27-нд нийтлэгдсэн

Байтуль-Футух, 2003 он.  Фото: Reuters

 

Лондоны захын хороолол дахь Баруун Европын хамгийн томд орох исламын сүм Байтуль-Футух шатсан тухай бямба гаригт BBC News дамжууллаа. Галыг унтраахаар 70 гал сөнөөгч ажилласан байв.

 

Гэрч нарын яриагаар сүмийн  дээр бага хэмжээний утаа  гарч байжээ. Сүмийн нэгдүгээр давхар орчинтойгоо бүрэн шатсан байна. Галын улмаас нэг хүн амиа алдсан байна.

 

Байтуль-Футух нь Лондоны баруун өмнөд Морден районд байрладаг. Нийт цогцолборын талбай нь 21 мянган кв.метр бөгөөд мөргөлийн танхимд нь 10 мянган сүсэгтэн мөргөл хийх боломжтой. Сүмийг 1999 — 2003 онд барьсан ба 5,5 сая фунт стерлинг зарцуулжээ. Хоёр минарет нь тус тус 35 ба 25,5 метрийн өндөртэй.

 

Есдүгээр сарын 11-нд дэлхийн хамгийн том гэгдэх Мекка хот дахь Масжид аль-Харам сүм дээр элсэн шуурганы улмаас барилгын кран унан дээврийг нь цөм цохисон юм. Энэ үер бараг 100 хүн амиа алдсан. Тэдний ихэнх нь даяанчид байсан юм. Есдүгээр сарын 24-нд хажийн ёслолын үеэр даяанчид шахцалдаан үүсгэн бараг 800 сүсэгтэн амиа алджээ.

 

London Fire Brigade

The fire in the mosque on London Rd in Morden is affecting the building's ground & 1st floors. Pic Doggy_Boutique

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж