БНХАУ-ын Шямынь хотод өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 1-нд болсон Дэлхийн спорт өрөлтийн холбооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 12 орны 415 тамирчин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулжээ.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон улсын аварга (25-34 нас) Э.Эрдэнэмандах, 2018 оны улирлын аваргын шилдэг эрэгтэй тамирчин Б.Сайнжаргал нар дасгалжуулагч Э.Даваажаргалын удирдлага дор оролцсон байна. Манай тамирчид 3~6~3 өрөлтийн Монгол Улсын рекордыг шинэчилсэн бөгөөд тэмцээний 3-3-3 болон цикл өрөлтийн төрөлд шагналт байрт шалгарчээ.
Б.ЖАРГАЛ