С.Төмөрбатыг АНУ-аас удахгүй Монголд авчирна | News.MN

С.Төмөрбатыг АНУ-аас удахгүй Монголд авчирна

С.Төмөрбатыг АНУ-аас удахгүй Монголд авчирна

С.Төмөрбатыг АНУ-аас удахгүй Монголд авчирна

АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллартай саатуулагдсан, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбатыг АТГ-ынхан шилжүүлэн авахаар ажиллаж байгаа ажээ. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдаад байсан гавьяат хуульч Б цагдан хорих байранд амиа алдсан хэрэгтэй холбогдуулан нийт 17 шүүгч шалгагдаж байгаагийн дотор С.Төмөрбатын нэр бий.

Эх сурвалжийн мэдээлснээр, С.Төмөрбат АНУ-д саатуулагдсан тухай мэдээлэл тодорхойгүй байгаа аж. Учир нь АНУ-ын хуулиар гэмт хэрэгт холбогдсон иргэн болон түүний ар гэрийнхэн хүсэлт гаргасан тохиолдолд мэдээллийг нууцалдаг байна.

Манай улс АНУ-тай ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй. 2019 оны есдүгээр сарын 11-ний Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтсон. Энэ конвенцид нэгдсэнээр тус байгууллагын гишүүн болон гишүүн бус АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстай конвенцид тусгагдсан харилцааг үүсгэх боломж бүрдэх юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, С.Төмөрбатыг АНУ-аас шилжүүлэхдээ гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх эсэхийг судлах зэрэг цаг хугацаа орсон ажлууд шат дараатай явагдаж, дуусах шатандаа оржээ. Шүүгч асан С.Төмөрбатыг эх оронд нь эргүүлэн авчирснаар АНУ-аас гэмт хэрэгт холбогдсон этгээд буюу “ялтан” шилжүүлэн авч буй анхны тохиолдол болох юм байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-12-04 202.126.89.122

Ene huu zugatsan zov..eejiig ny huuliinhan alsan..kameraa salgaj baigaad hargalzagchiig holduulj baigaad alsan gee bizdee..odoo huug avchirch alahgui bol hereg ilrene gej aij baigaa..gehdee amerikchuud asuudliig sain sudalj l baigaa..huug bucaajgui hamgaalna gej itgej baina

Avatar

Зочин 2019-12-04 66.181.177.196

interpol zovhon 3 heregt azildag har tamhi hunii naimaa zevsgiin naimaa tegeed bolno ter saihanbileg naadah hulgaichid sanaa tavihgui gorid kkkkk

Avatar

Зочин 2019-12-04 66.181.177.196

amerik ogohgyi ofshort bgaa mongiin avaad naadah tenegiichin gadaa garganaa

Avatar

Зочин 2019-12-04 64.119.19.231

Одоо Сайханбилэгийг авчирж, байх ёстой газарт нь Баяр, Баярцогт, Бямбасайхан гээд нөхдүүдтэй нь хийж, насаар нь хорих хэрэгтэй…

Avatar

Угаасаа хулгайч монголчууд 2019-12-04 203.91.116.98

Монголоор дүүрэн идэж, уусан, хулгайлсан хүмүүс. Төр, шүү гээд хаа сайгүй. Угаасаа хулгай хийх дуртай хүмүүс юм байх аа даа

Avatar

mgl 2019-12-04 202.179.11.230

yu taina tuuniigee huraana.

Avatar

иргэн 2019-12-04 202.9.40.22

Яагаад ялтан гэж өнөө олон сая доллар авч олон байр савтай болсон мөн оффшорт улсын мөнгийг хуу авч хадгалуулсан мөнгөтэй хүмүүс яасан бэ. Муу муудаа дээрэлхүү гэж Баянсэлэнгэ энэ хоёр л улсын мөнгө идсэн болоод байдаг өөр хүн байхгүй юу.

Avatar

хантай 2019-12-04 66.181.179.140

Наад нөхөр чинь мөнгө сайтай яваа шүү авчрах хүмүүс хоолонд даалгаарай..

Avatar

Зочин 2019-12-04 202.126.89.120

Женкод салаавч өгөөд Хүүк Нямка долдойнуудыг нулимаад монголдоо энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байж дээ.Бөөн далим болсон бн.Ирээд малуудтай малын хэлээр нь яриад асуудлыг шийдэх хэрэгтэй.

Avatar

ЛОЛ 2019-12-04 192.119.168.81

ээжийг нь гүтгэж, (хэргийг нь нотлож чадаагүй) төрийн хамгаалалттай шоронд амь насыг нь "хөнөөчихөөд" одоо дахиад хүүгийнх нь амь, амьдралаар тоглож болохгүй байхаа

Avatar

bat 2019-12-04 202.126.89.7

deed shuuhiin shuugch nar yos zui tui ch alga

Avatar

Bat 2019-12-04 174.229.7.98

Muu hulgaich

Avatar

Зочин 2019-12-04 103.111.68.3

ЗА ТЭГЭЭД АРААС НЬ ТАХАЛТАЙ ТАРВАГА, СБУЗАР, МИЙЁО ОВОГТЫН ХАМСААТАНУУДЫГ ЗӨӨГӨӨД БАЙЖ ДЭЭ..

Avatar

Зочин 2019-12-04 202.126.89.20

Х.Баттулга АТГ нураах гээд чадаагүй.Мөн задгай цагаан Алтанхуяг бас АТГ унгаах гээд чадаагүй.АН эрлэг нь одоо АТГ болоод байна.Баяр хүргье

Avatar

ЗҮРХ 2019-12-04 183.81.171.2

ХАХА ХАХУУЛЧИД ЧИЧИРЖ БАЙГАА АТГ САЙН БН

Avatar

ШУДАРГА 2019-12-04 183.81.171.2

АТГ САЙН БН. ХУЛГАЙЧИДАД ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БАЙГ.. ТЭР АВЧ ЯВСАН МӨНГӨ НЬ ОЛОН ИРГЭДИЙН ЗОВЛОНГООР ХАХУУЛЬДАЖ АВСАН БУЗАРЫН ЭД ДЭЭ

Avatar

Зочин 2019-12-04 43.242.243.240

Атг- ийхнанд ажилийн амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-12-04 202.131.231.11

АНУ-д гэмт хэрэг үйлдээгүй бол ялтан шилжүүлэх гэрээгээр бус, Интерполын шугамаар эрэн сурвалжилж авчирдаг баймаар юм.

Avatar

Зочин 2019-12-04 122.201.28.8

zasss

Avatar

Зочин 2019-12-04 202.179.24.91

Энэ бас захиалгат мэдээ бололтой. Энэ хэнд хэрэгтэй байгаа нь сонирхол татаж байна. Ийм мэдээлэл цацах захиалга өгч байгаа нууц эздээ илчлэх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж