С.Төмөрбатыг АНУ-аас удахгүй Монголд авчирна

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

С.Төмөрбатыг АНУ-аас удахгүй Монголд авчирна

С.Төмөрбатыг АНУ-аас удахгүй Монголд авчирна

АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллартай саатуулагдсан, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбатыг АТГ-ынхан шилжүүлэн авахаар ажиллаж байгаа ажээ. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдаад байсан гавьяат хуульч Б цагдан хорих байранд амиа алдсан хэрэгтэй холбогдуулан нийт 17 шүүгч шалгагдаж байгаагийн дотор С.Төмөрбатын нэр бий.

Эх сурвалжийн мэдээлснээр, С.Төмөрбат АНУ-д саатуулагдсан тухай мэдээлэл тодорхойгүй байгаа аж. Учир нь АНУ-ын хуулиар гэмт хэрэгт холбогдсон иргэн болон түүний ар гэрийнхэн хүсэлт гаргасан тохиолдолд мэдээллийг нууцалдаг байна.

Манай улс АНУ-тай ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй. 2019 оны есдүгээр сарын 11-ний Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтсон. Энэ конвенцид нэгдсэнээр тус байгууллагын гишүүн болон гишүүн бус АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстай конвенцид тусгагдсан харилцааг үүсгэх боломж бүрдэх юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, С.Төмөрбатыг АНУ-аас шилжүүлэхдээ гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх эсэхийг судлах зэрэг цаг хугацаа орсон ажлууд шат дараатай явагдаж, дуусах шатандаа оржээ. Шүүгч асан С.Төмөрбатыг эх оронд нь эргүүлэн авчирснаар АНУ-аас гэмт хэрэгт холбогдсон этгээд буюу “ялтан” шилжүүлэн авч буй анхны тохиолдол болох юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж