Дуучин Селена Гомез өчигдөр өөрийн шинэхэн дүр төрхөөрөө олонд сюрприз барьжээ. Учир нь үргэлж эмэгтэйлэг стильтэйгээр олны өмнө гардаг тэрээр энэ удаад рок маягийн шинэлэг хэв маягийг үзүүлсэн байна. Рок маягийн шулуун үс, улаан уруул, улаан өндөр өсгийт, этгээд загварын хослолтой Селена Гомез энэ стилиэрээ удахгүй гарах цомгийнхоо нүүр царайг бүрдүүлж байгаа талаар “Yahoo” онцолжээ. Дуучин бүсгүйн хувьд шинэхэн цомгоо Францад бичүүлж байгаа юм.
Диснейн од байсан Селенагийн хувьд өмнө нь Францад мөн л энэ удаагийнхтай төстэй шийдэмгий, хурц дүр төрхийг гаргаж байсан удаатай. Тэрээр хоёр дахь соло цомгийнхоо сурталчилгааны зураг авалтыг Францад хийхдээ тас хараар хувцаслаж шийдэмгий дүр төрхийг гаргаж байсан юм. Тухайн үед олон нийт Селенаг Женифер Анистоны 2002 онд Эмми Авардст ирсэн дүр төрхтэй ижилхэн болсон хэмээн бичиж байв. Харин энэ үед 23 настай дуучин бүсгүй “Би тийм ч олон зураг постлоод байхыг хүсдэггүй. Гэхдээ энэ удаагийнхаа дүр төрхөнд сэтгэл хангалуун байгаа учраас зургаа орууллаа. Намайг Жениффер Анистонтай төстэй болж гэцгээж байна. Би Жениффер Анистонд дуртай, хайртай” хэмээн бичиж байсан юм.
М.КЕЙТ