Ромын хамба Франциск НҮБ-ын индэр дээр. Фото: Amir Levy / ZUMAPRESS.com / Global Look
Ромын хамба Франциск, Филадельфи (АНУ) хотод ирэхдээ ядарсан мөн хазганан явж байсан талаар бямба гаригт USA Today сонин мэдээлэв.
Ирэх арванхоёрдугаар сард 79 нас хүрэх гэгээнтэн бага зэрэг ядарсан гэхдээ сэтгэл өндөр байгаа гэж Ватикан сэтгүүлчдэд мэдэгдлээ. “Ийм айлчлал их ажилтай байдаг. Сэтгэл өндөр ч гэсэн биеийн ядаргаа гарна, үүнийг бид ойлгоно” хэмээн Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Федерико Ломбарди тайлбарлав.
Үүний зэрэгцээ, есдүгээр сарын 26-нд тэр Нью-Йоркийн нисэх буудалд онгоцны шатаар өгсөж яваад бүдэрчээ. Ватиканы өөр нэг төлөөлөгч Томас Росика тэр тохиолдлыг хамба хувцасныхаа хормой дээр гишгээд бүдэрснээр тайлбарлав. “Тэрээр цүнхтэй явсан учир хормойгоо шуун бариагүй байсан. Хоёр ч удаа урагшаагаа ганхсан юм. Надтай ч тийм зүйл хормойгоо өргөж яваагүй үед тохиолддог” хэмээн тэр хэлжээ.
Ромын хамба ууц нурууны радикулиттай. Гэхдээ сүүлийн үед өвчний хурцдмал байдал байхгүй гэж Росика хэлээд хамба айлчлалдаа сэтгэл ханаглуун байгааг түүний царайнаас харж болно гэв.
Ромын хамба Франциск АНУ-д есдүгээр сарын 22-27-ны хооронд айлчилж байгаа юм. Тэрээр ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Конгрессийн хоёр танхимын өмнө үг хэлсэн анхны дээдсийн гэгээнтэн болов. Конгрессийн тагтнаас Капитолийн талбайд цугларсан сүсэгтэн олонд тэр хандан айлтгал хийлээ. Үгээ тэрээр испани хэл дээр бас уншсан юм. Нью-Йорк хотод Ромын хамба НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэллээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР