У.Хүрэлсүх, Д.А.Медведев нар 12 баримт бичигт гарын үсэг зурав | News.MN

У.Хүрэлсүх, Д.А.Медведев нар 12 баримт бичигт гарын үсэг зурав

У.Хүрэлсүх, Д.А.Медведев нар 12 баримт бичигт гарын үсэг зурав

У.Хүрэлсүх, Д.А.Медведев нар 12 баримт бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний ОХУ-д есөн жилийн дараа хийж буй албан ёсны айлчлал бөгөөд хоёр улс Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг байгуулж стратегийн түншлэлээ шат ахиулсны дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцжээ.

Улмаар хөрш орнуудын Засгийн газрын тэргүүнүүд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын 12 баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ. Үүнд:

  1.  Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  2. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оросын Холбооны Улсын  Гадаад хэргийн яам хоорондын 2020-2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө
  3. Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын  Тээврийн яам хоорондын хэлэлцээр
  4. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Оросын Холбооны Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын санамж бичиг
  5.  Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хооронд 2020-2021 онд хамтран ажиллах хөтөлбөр
  6. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон  Оросын Холбооны Улсын  Аж үйлдвэр, худалдааны  яам хоорондын санамж бичиг
  7. Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оросын Холбооны Улсын “Зарубежгеология” ХН хоорондын гэрээ
  8. Зүүнбаян-Тавантолгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “РЖД Интэрнешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ
  9. Монгол Улсын "Эрдэнэс Монгол" ХХК ба Оросын Холбооны Улсын “УЗТМ-Картэкс” ХХК УК-ийн Стратегийн түншлэлийн тухай санамж бичиг
  10. Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Оросын Холбооны Улсын “Русская кожа” хувьцаат нийгэмлэг хоорондын санамж бичиг
  11. Хамтын ажиллагааг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Худалдаа, хөгжлийн банк ба ОХУ-ын Оросын экспортын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  12. "Очир гэгээн сүндэр” ХХК болон “Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сан” ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Монгол, Оросын Засгийн газрын тэргүүнүүд хэвлэл мэдээллийнхэнд зориулан товч мэдээлэл хийсэн байна.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхана.

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотноо зохион байгуулагдах ”Монгол-Орос Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэлж, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцох юм байна.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Азизов “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны /ЕАЭХ/ хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлыг үргэлжлүүлэн судалж байна” гэж мэдээлснийг РИА Новости агентлаг уламжлав. Тэрбээр "EAЭХ – Монгол" бизнес форумыг Москвад удахгүй зохион байгуулах талаар мэдээлсэн байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баагий 2019-12-04 66.181.161.73

Худалдаа хөгжлийн банк бас юу ч бил ээ

Avatar

mg 2019-12-04 202.179.8.210

Манайд хэрэгтэй юм нэг ч алга. Оросууд манайхыг нефьт. цахилгааны колончилолдоо байлгахыг л хүсдэг. Үүнийгээ бататгах хогийн хэлэлцээрт манай толгойгүй дарга нарыг гарын үсэг зуруулж байх шиг байна.

Avatar

Зочин 2019-12-04 73.92.12.67

Яах гэж явсан нь тодорхойгуй,ямарч хэрэггуй санамж бичгуудэд гарын усэг зурж,Путинтэй уулзаж патиар л татуулах байх даа.Хийн хоолой бол биелэхгуй мереедел гэдгийг ойлгохгуй л байна даа. Юм уншаачэ,монголчуудаа

Avatar

Зочин 2019-12-04 49.0.153.66

Гарын үсэг зурсан бичиг баримтанд хэрэгтэй юм нэг ч алга. Оросуудаас хол байх хэрэгтэй.

Avatar

дорж 2019-12-04 203.91.115.39

гарын үсэг зурах амархан гол нь хэрэгжүүлэх тогтвортой гэрээндээ үнэнч 2 хөрштэйгээ ярьсан бол хийж хэрэгжүүдлэг бол бид уриагшилнаа

Avatar

Санаа зовов 2019-12-04 142.129.116.240

Хийн хоолойн талаар яригдсангүй юу?

Avatar

Зочин 2019-12-04 202.126.88.57

Нас нь ахиж засвар, ашиглалтын зардал өндөр болсон тэр хэдэн дулааны цахилгаан станцуудыг мөнгө нь байвал манайхан өөрсдөө учрыг нь олчихно. Харин тэр газ дамжуулах хоолойны асуудал яасан бэ ?, усан цахилгаан станцуудын асуудал яасан бэ ?.

Avatar

Зочин 2019-12-04 139.5.219.224

Нүүрсээ төмөр замаар зөөвөл хятадаас танк ороод ирнэ гэдэг киноны 2 р анги.

Avatar

Зочин 2019-12-04 202.126.88.184

Энэ айлчлал маш чухал болж байна. Монгол Оросын харьцаа сэргэж байна. Оросууд Монголтой хамт байхыг хүсэж бхйгаа нь илт байна. За овоо шүү..

Avatar

ЗОЧИН 2019-12-04 202.21.126.30

ОЛИГТОЙ ДОРВИТОЙ ЮМ ЮУ Ч АЛГА. ХЭДЭН ЯАМ, КОМПАНИ ЁС ТӨДИЙ ЮМ ҮЗЭГЛЭЖ. ХҮҮКИЙГ ОРОС ИНГЭЖ ҮНЭЛЖЭЭ.

Avatar

Зочин 2019-12-04 202.126.89.120

3 жилийн өмнө женко чинь монгол ялна гээд улс орныг бужигнуулж байсан одоо хог болсон.Энэ Хүүк гэж нэг их шудрага цагаан амьтан шиг дөвчигнөсөн хоосон толгой.Энийгээ шүтэх боолууд зөндөө.

Avatar

Зочин 2019-12-04 202.126.89.77

Undur ni jaahan yumtai dag aa!

Avatar

Зочин 2019-12-04 202.170.71.157

Монголоор дайруулах хоолой яасан вэ. Энэ гэрээг л монголын засгийн газар хийх хэрэгтэй байна. Энэ нь манай эдийн засагт маш том дэмжлэг болно доо. Тэгээд эрчим хүч бусад дагалдах гэрээ хийгдэнэ гэсэн үг.

Avatar

хийн хоолой 2019-12-04 202.179.25.128

ХИЙН ХООЛОЙГОО ЯРИАД ИРЭХГҮЙ, ШАЛ УТГАГҮЙ ЮМНУУД БАЙНА, ХЭДЭН БҮРХЭГ ЗҮЙЛД , БАС ХЭДЭН КОМПАНИУДЫН САНАМЖЫГ ҮЗЭГЛЭЭД ИРЖ БАЙГАА ЮМ УУ, ХИЙН ХООЛОЙ МОНГОЛЫН БАРУУН ТАЛААР КАЗАКСТАНААР ЯВНАА , МОНГОЛЧУУД БҮҮ ГОРЬД ГЭЭД ОРОСЫН ХЭВЛЭЛҮҮД БИЧЭЭД БАЙГАА.

Avatar

ердөө ч таалагдсангүй 2019-12-04 192.82.66.101

Орос түрий барьж гэрээлчихээд цааш нь хятадуудад дамжуулах төлөвлөгөө үнэртэж байна. ХХБ байхдаа ч яахав дээ

Avatar

Зочин 2019-12-04 202.21.100.210

1949 он буюу В.И Сталины үед байгуулсан Орос-Монголын хувь нийлүүлсэн төмөр замыг 2 урсгалтай болгох 100% Монголын талд шилжүүлэн өгөх 2. Шүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станцыг барих зөвөшөөрөл өгөх 3, Монголын ОХУ рүү гаргаж байгаа бараа татварт ноогдуулсан өндөр татварыг тэглэх

Avatar

Зочин 2019-12-04 66.181.170.73

таван толгой зүүн баянгийн төмөр замд орсуудыг оруулж болохгүй. орсуудаас авах нэг зүйл байна тэр цэргийн з****г өөр юу ч байхгүй

Avatar

mongol 2019-12-04 59.153.87.251

Nuguu baigaliin hiin hooloi yasan be???

Avatar

vat 2019-12-04 192.82.70.14

ТАРИФ ,ТАРИФ бас дахин ТАРИФ улс оронуудын удирдагчид ТАРИФ ярьж ДАЙН ХИЙЖ БАЙНА

Avatar

sf 2019-12-04 24.12.0.213

minii Suk kuurkun!!!

Avatar

bazarsad 2019-12-04 202.126.89.7

yu ch huleegeed hereggui! arai ch dee yagaad bid Egiin gol usan tsahilgaan stantsaa barij bolohgui gej orosuud mongoliig uurd yduu bailgah sonirhol ih bn yu ch shiidsengui

Avatar

Иргэн 2019-12-04 202.179.25.168

Шал дэмий айлчлал болж дээ. АСУУДЛУУД нь жижиг ххк -ийн гэрээ байна даа.

Avatar

Зочин 2019-12-04 202.179.26.208

Чи Монгол хүн биш байна. Хэний захилгаар ийм хутгаан үймүүлсэн юм бичээд байгаа ОРК вэ…

Avatar

Зочин 2019-12-04 202.179.26.208

Маш чухал айлчлал болж байна. Баяр хүргэе. Манай дайснууд атаархаад өмдөндөө шээс дусааж байгаа.

Avatar

bazarsad 2019-12-04 202.126.89.7

n**** gej arai ch dee Orosuud uneheer Mongol ulsiig doromjilj bna daa

Avatar

Дүгнэлт 2019-12-04 103.80.211.111

Хүлээгдэж байгаа гол асуудлаасаа тойрч зугтаасан айлчлал болж Дэд сайд, үүрэг гүйцэтгэгч нарын түвшинд хэлэлцээр зурагдаж. Оросуудын хандлага дээрэгүй хэвээр. Хүрэлсүх ах дүү гэж зулгуйдаад юу ч олж ирсэнгүй.

Avatar

зочин 2019-12-04 202.9.46.25

Элэнцгээ хийгээд л татвар төлөгчидийн мөгийг үрээд , дэмий тэнээд байдаг юм дэ ..

Avatar

kub 2019-12-04 103.80.211.253

beiltgel muutai ch yum uu orosuudad sujiggui yum uu, zuvlukhuud ni orosuudad durgui yum uu … yum bii.

Avatar

бат. 2019-12-04 202.9.46.21

Одоо гавьяа байгуулаад ирсэн юм шиг л пиардана да.Нөгөө авто замын хураамжийг 5 дахин нэмэгдүүлсэн нь зөв ч юм шиг бодогдтол пиардаж байнаа.

Avatar

. 2019-12-04 122.201.22.128

хэрэгтэй юм нэг ч алга. нөгөө тарифаа буулгах тухай яриагүй юмуу. арчаагүй МАН

Avatar

zochin 2019-12-04 103.57.95.52

manaihnii baij baigaa tsaraind taaryylchihaj.

Avatar

Зочин 2019-12-04 192.82.78.249

Дандаа улиг болсон жижиг асуудлууд байна ш дээ. Эндээс үзэхэд ямар ч ач холбогдолгүй айлчлал болжээ.Манай топорыг ах нар маань голоод байна даа

Avatar

Зочин 2019-12-04 103.57.95.51

ОРОСУУД ХОРШ ОРНУУДТАЙ ИХ ДЭЭРЭНГУЙ БООМИЛОНГУЙ ХАРЬЦДАГ. БОЛБОЛ ХАРААТ БАЙЛГАХЫГ БОДНО. БИД ОРОСООС ЗЭЭЛ ТУСЛАМЖ АВАХ ГЭЭД ХУСЭЭД БАЙХ ЗУЙЛ БИШ ШУУ. ХУУ ШАЛГУУР ОНДОРТЭЙ ЭРГЭЭД ЮУНД Ч УНАГАЖ МАГАД. ХЯТАДААСАА ДОР БОЛСОН

Avatar

Erh ashig 2019-12-04 202.131.251.130

Bid oorsdiin hamag bayalgaa unegui zoolgoj baij hunii bayalgaas unegui yum goridoj suuh n her zov yum bol. Orosuud hiin hooloigoo damjuulahdaa manaih shig avilga avaad ogood yavuulchihgui, uls ornii ediin zasag, geoplolitikiin asuudlaa bodoj shiidne.

Avatar

Zochin 2019-12-04 66.181.178.237

Negch datstai tom yum alga shal demii.

Avatar

Зочин 2019-12-04 202.131.238.98

ХЭРЭГЭТЭЙ ЮМ НЭГ Ч АЛГА. ДАХИАД Л РОСЫН ТӨМӨР ЗАСД БООМИЛУУЛААД ИРСЭН. БНА

Avatar

Зочин 2019-12-04 122.201.24.113

Shal demii yavsan bn, xeregtei yum negch alga

Avatar

Зочин 2019-12-04 66.181.188.28

Chuhal yumaa chamd helehgui ee. Chi yugaa meddeg yum. Duugai l bai

Avatar

Зочин 2019-12-04 202.180.220.77

Нөгөө хийн хоолойг ярих юу болсон бэ? Эсвэл заавал Путинтай ярих ёстой юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж