ЭРҮҮЛ МЭНД: Нүд амраах дасгал

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

ЭРҮҮЛ МЭНД: Нүд амраах дасгал

ЭРҮҮЛ МЭНД: Нүд амраах дасгал

Компьютер дээр удаан хугацаагаар ажиллах, тоглох, эсвэл ном их уншсаны улмаас нүд ядардаг. Ийм үед ямар дасгал нүдийг тань амраах бол?

Хэт их ачаалал өгсний улмаас хүний нүд ядарч сульдан, өвдөж зовиурладаг. Нүдний зовиурыг арилгах, нүдийг гадны нөлөөнөөс хамгаалахын тулд нүдний эмч нар юуны өмнө нүдний чийгшүүлэгч дусал хэрэглэхийг зөвлөж байна. Мөн зураг дээрх хөдөлгөөнийг хийснээр нүдний бүхий л зовиур арилж, амардаг байна.

Компьютержсэн энэ эринд нүдээ хамгаалахад амаргүй. Хэрэв таны нүд амархан ядарч, улайж, загатнадаг бол тэр нь хэт их ачаалал авсны улмаас чийгшилгүй болж буйн шинж юм. Нүдээ амраахад танд дараах дасгалууд тусална. Үүнд:

20 минут тутамд дэлгэцээс нүдээ холдуул. Хэрэв таны нүд компьютер, зурагтаас болж ядардаг өөрөөсөө 20 тохой хэмжээний зайд байгаа ямар нэг зүйл рүү 20 секунд харахыг зөвлөж байна. Энэ үйлдлээ 20 минут тутам хийж дадал болгоорой. Олон дахин цавчлах нь ч бас нүдний алимыг тосолж өгдөг.

Нүдэндээ зөөлөн иллэг хий.

Өдөрт 1-2 удаа нүднийхээ зовхины гадна талаас хурууныхаа өндгөөр зөөлөн иллэг хийгээрэй. Дээд, доод зовхи, хөмсөгний булчингийн ойролцоо хэдэн минут тойрог хэлбэртэйгээр массажлана. Энэ нь ачаалал авсан нүдний булчингуудыг суллаж, нулимсны булчирхайг идэвхжүүлж, хуурайшиж, загатналыг арилгах болно. Массажийг аль болох харанхуй өрөөнд хийхийг хичээгээрэй.

Нүдэндээ хүйтэн жин тавь. Хүйтэн температур нь хавдсан нүдийг тайвшруулна. Хүйтэн жингийн оронд хөргөгчинд байлгасан халбага, хэрчсэн өргөст хэмх, хөргөсөн дүрдэг цай ч тавьж болно. Цэл хүйтэн мөс тавихаас болгоомжил. Таны арьсыг гэмтээж болзошгүй.

Өдөрт 15 минут харанхуй өрөөнд суу.

Таны ажлын өрөөний болон гэрийн гэрэл хир тод вэ? Бүдэг, сулхан гэрэлд юм хийх нь нүдийг маш амархан ядрааж орхидог. Үүний оронд эсрэгээрээ тас харанхуй өрөөнд суусан нь дээр. Өдөрт 15 минут харанхуй өрөөнд суух нь нүдийг мөн амраах ач холбогдолтой.

Нүүр рүүгээ 3-5 удаа хүйтэн ус цац. Ус цацаж байхдаа нүдээ анихгүй байхыг хичээгээрэй. Ингэвэл ус таны нүдийг угааж, чийгшүүлнэ.

Ногоон өнгийн зүйл рүү удаан хараарай. Хэрэв таны нүд огцом ядраад эхэлвэл эргэн тойрондоо байгаа ногоон өнгийн зүйл рүү удаан хараарай. Энэ өнгө таны нүдийг тайвшруулна. Эсвэл хэдэн секунд нүдээ аньчих.

Алсын зүйлсийг удаан ширт. Долоовор хуруугаа гозойлгож нүүрнийхээ өмнө барьж байгаад, аажмаар хамарныхаа үзүүр лүү ойртуул. Ингэхдээ нүдээ хуруунаасаа бүү салгаарай. Хамарны үзүүрт хүрмэгцээ хурууг холдуулаад, алсын зүйлийг хэдэн секунд ширт.

Өөрийн хоёр хажууд байгаа зүйлийг ээлжлэн хар. Өөрийнхөө зүүн талд байгаа зүйл рүү хар. Харсан чигтээ толгойгоо баруун тийш эргүүл. Энэ үйлдлийг эсрэг зүгт мөн адил давтаарай.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж