Наймдугаар сарын сүүлээр цочир хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын сүүлээр цочир хүйтэрнэ

Баруун зүгийн нутгаар: Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм дулаан байх ба гуравдугаар арав хоногийн эхний хагаст хөрсөн дээр хасах 2 хэм хүрч хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст өдөртөө Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор 33-38 хэм, бусад нутгаар 26-31 хэм хүрч хална. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 18-23 хэм дулаан, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22, өдөртөө 29-34 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр Хангайн уулархаг нутгаар, дунд үеэр нь нутгийн зарим газраар, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно.
Төвийн нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхний хагаст Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан байх ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр хөрсний гадаргад хасах 4 градус хүрч цочир хүйтэрнэ. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 16-21 градус дулаан байна. Харин нэг ба хоёрдугаар арав хоногт Орхон, Сэлэнгийн сав, Туул голын хөндийгөөр өдөртөө 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 23-28 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо  орно.
Зүүн зүгийн нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эцсээр Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14, өдөртөө 20-25 хэм дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм дулаан, хөрсний гадаргад хасах 3 градус хүрч цочир хүйтрэх төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 24-29 хэм дулаан байх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн зарим өдөр  29-34 хэм хүрч халах төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр нутгийн зарим газраар бороо орно.
Говийн нутгаар: Нэг, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг сэрүүсэх боловч ихэнх хугацаанд нь бүх нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 28-33 хэм халуун байх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр өдөртөө 33-38 хэм хүрч халах төлөвтэй. Харин гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 24-29 хэм дулаан байна.Сард орох борооны зонхилох хувь нь сарын сүүлчийн арав хоногт орох төлөвтэй байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж