1072 хувьцааг 2020 онд хэсэгчлэн арилжаална

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

1072 хувьцааг 2020 онд хэсэгчлэн арилжаална

1072 хувьцааг 2020 онд хэсэгчлэн арилжаална

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. Тухайн үед Засгийн газраас 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон билээ.

Засгийн газраас 1072 хувьцааг дотоодын бирж дээр ээлж дараатай арилжаалах шийдвэр гаргаж, өнөөдөр бэлтгэл ажил нь үргэлжилж байгаа ажээ. “Эрдэнэс Монгол” ХХК-иас 1072 ширхэг хувьцааг 933 мянган төгрөг гэж бодвол 2 их наяд төгрөг буюу нэг тэрбум ам.долларын хувьцааны эргэлт орж ирнэ. Дотоодын зах зээл үүнийг дийлэхгүй учраас 100, 100-гаар нь эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий гэж үзэж буй юм байна.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани дээр 30 хувийн IPO хийх Засгийн газрын шийдвэрийн дагуу “Тавантолгой Майнинг” компани байгуулагдаж, гадны банкуудын төлөөллүүд хүрэлцэн ирж, байдалтай танилцаад, нууцлалын гэрээ байгуулсан ажээ.

“Эрдэнэс Монгол” ХК-ийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн Дэд захирал О.Одбаярын мэдээлснээр, Засгийн газраас 1072 ширхэг хувьцааг “амь оруулах” шаардлагыг байнга тавьсаар иржээ. Тус компани ирэх онд дотоодын хөрөнгийн бирж дээр 1072 ширхэг хувьцааг хэсэгчлэн арилжаалах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрээд буй юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2.511.000 иргэн эзэмшдэгээс 623 мянга нь хувьцааны дансаа нээлгэжээ. Үлдсэн 1.8 орчим хувьцааны дансаа нээлгэж байж 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэт оруулах эрх нь үүсэх мэдээллийг жилийн өмнө албаныхан өгч байв.

Сонгуулийн амлалт, Эрдэнийн хувь хишиг, оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, ахмадын тэтгэвэр зэрэгт хувьцаагаа зарцуулсан бол танд 1072-оос бага хувьцаа үлдсэн. Энэ нь та хувьцааныхаа оронд хэдий хэмжээний хувь хишиг хүртсэн байна тэр хэмжээгээрээ хувьцааныхаа тооноос хасуулсан гэсэн үг юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж