Эрэлхэг, хүчирхэг залуу болоорой гэж хүүдээ Гоку нэр өгсөн | News.MN

Эрэлхэг, хүчирхэг залуу болоорой гэж хүүдээ Гоку нэр өгсөн

Эрэлхэг, хүчирхэг залуу болоорой гэж хүүдээ Гоку нэр өгсөн

Эрэлхэг, хүчирхэг залуу болоорой гэж хүүдээ Гоку нэр өгсөн

Өнгөрсөн Баасан гаригт /2019.11.29/ хүүдээ Гоку гэх нэр өгсөн аавын мэдээлэл цахим хуудаснаа тарж, олны анхаарлыг татав. Гокугийн аавыг Д.Очирхуяг гэдэг бөгөөд багаасаа "Dragon ball Z" аниме-г үзэж өссөн учраас хүүдээ дээрх нэрийг өгсөн байна. Түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.


БИ БАГААСАА Л ГОКУГИЙН ҮНЭНЧ ФЕН БАЙСАН. ОДОО Ч ХЭВЭЭРЭЭ 

-Анхны хүүхдээ өлгийдөн авсанд халуун баяр хүргэе. Аав болсон мэдрэмжээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Би гурван настайгаасаа хойш Польш улсад 20 гаруй жил амьдарсан болохоор эхлээд амьдралаа тогтвортой болгосны дараа гэр бүл зохиож, хүүхэдтэй болох нь зөв гэсэн зарчим баримталж ирсэн. Эх орондоо есөн жилийн өмнө буюу 23 насандаа ирсэн. Өнгөрсөн хугацаанд сэтгэлд таарах зөв хүнээ ч их хайсан. Өнгөрсөн жил эхнэртэйгээ танилцаж, 31 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авлаа. Сэтгэгдэл их сайхан байна.

Хүүгээ анх эмнэлэгт харахад миний дотор халуу дүүгээд, дахин дурлаж байгаа юм шиг л санагдсан. Тэрхүү гайхалтай мэдрэмжийг ямар үгээр илэрхийлэхээ хэлж мэдэхгүй юм. Хүү маань аравдугаар сарын 31-ний өдөр төрсөн, одоо нэг сартай. Монгол Улсад бүртгэгдээгүй нэртэй болохоор төрсний гэрчилгээ нь нэг хоногийн дараа гардаг юм байна лээ. Хүү маань өдөр ирэх тусам улам л хөөрхөн, хайр хүрэм болоод байна даа.   

-Та хүүдээ Гоку хэмээн нэр өгсөн гэдгээ өөрийн цахим хуудасдаа бичсэн байсан. Их ч олон хүний хандалт авсан харагдсан. Хүүдээ  яагаад Гоку гэх нэр өгөх болов? Хүмүүст сонирхолтой санагдаж байгаа байх?

-Намайг бага байхад алдартай аниме их гардаг байлаа. Тэр дундаас би "Dragon ball Z" буюу Луут бөмбөлөг Z-ийн Гокугийн улаан фен байсан юм. Тус анименд Гоку долоон ширхэг шидэт лууны бөмбөгийн эрэлд гарч, хожим нь төрөл бүрийн шидийн хүчнүүдийг ашиглан дэлхийг хорон муу санаатнуудаас аварч байгаа тухай адал явдал гардаг. Гоку нас барсан найзууддаа үхлийн дараах амьдралд нь хүртэл тусалж, заримыг нь дэлхий дээр тодорхой хугацаагаар эргүүлэн авч ирж байгаа тухай ч гардаг.

Фитнессээр хичээллэн биеэ хөгжүүлэх болсон маань Гокугаас л болсон. Ер нь багадаа булчинлаг ах нарыг харахаар гоё харагддаг байсан.

Энэ бүхнээс харахад би  багаасаа л Гокугийн үнэнч фен байсан. Одоо ч хэвээрээ  Тийм ч учраас хүүдээ Гоку шиг эрэлхэг хүчирхэг, нинжин сэтгэлтэй, үнэнч шударга бусдын төлөө гэсэн сэтгэлтэй залуу болохыг бэлгэдэн тус нэрийг өгсөн. Би одоо хүртэл Dragon ball Z-г үздэг. Мөн Наруто, Барутог ч үздэг.

-Залуу хүмүүс өөрийг тань дэмжиж байгаа бол ахимаг насны хүмүүст монгол ёс заншлыг эвдэж байна гэх сөрөг хандлага ажиглагдаж байсан л даа. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Намайг  хүмүүс “од” болохын тулд хүүгээ Гоку гэж нэрлэсэн гэх сөрөг хандлага бага зэрэг ажиглагдсан шүү. Гэхдээ сөргөөс илүү эерэг хандлага давамгайлж байгаад би баяртай байна. Миний танилууд “Чи нээрээ хүүдээ Гоку гэж нэр өгсөн юм” уу гэж их асууж байсан л даа.  

Би хүүдээ Гоку гэж нэр өгсөндөө хэзээ ч харамсахгүй. Надад энэ нэр үнэхээр таалагддаг. Би Европт олон жил амьдарсан болохоор илүү задгай сэтгэлгээтэй байх шиг байна. Харин манайхан өөрсдийгөө хэт хайрцаглачихдаг.

Эцэг эх нь хүүхдэдээ хэн гэдэг нэр өгөх нь тухайн хүмүүсийн л сонголт. Би ямар ч буруу зүйл хийгээгүй гэж бодож байна. Юмс өдөр ирэх тусам өөрчлөгдөж байна. Шинэ зорилго, тэмүүлэл бүр эсэргүүцэлтэй тулгардаг шүү дээ.

УЧРАХ ЁСТОЙ ХҮМҮҮС Л УЧИРДАГ ГЭДЭГЧЛЭН БИД ТЭГЖ Л УЧИРСАН

-31 насандаа гэр бүл зохиохыг Монголд хожуу гэрлэлтэд тооцдог. Өнгөрсөн хугацаанд найз нөхөд гэр бүлийнхнээс чинь хүнтэй суу, хүүхэдтэй болооч гэж зөндөө хэлж байсан байлгүй. Ингэхэд Гокугийн ээжтэй  хэрхэн танилцаж байв?

-Гэр бүл зохиох цаг чинь болсон гэж их хэлдэг байсан л даа. Би  дотроо хараахан бэлэн болоогүй байна гэж боддог байсан. Эхлээд амьдралд хөлөө олчихоод, дараа нь эхнэр, хүүхэдтэй болж, тэдэндээ сайхан амьдрал  эдлүүлэх нь эр хүний үүрэг хариуцлага. Хамгийн гол нь зөв хүнээ л олж байж амьдрал утга учиртай болно шүү дээ. Миний эхнэрийг Б.Халхгоо гэдэг. Бид 2018 онд танилцсан. Б.Халхгоо маань манай өөр нэг салбар дэлгүүрийн ойролцоо ажилладаг, мөн нэг байранд амьдардаг болж таарсан.

Учрах ёстой хүмүүс л учирдаг гэдэгчлэн бид тэгж л учирсан. Нэг л мэдэхэд нэгэндээ ухаангүй дурласан байж билээ. Эхнэрийн маань даруухан, дөлгөөхөн зан намайг өөртөө соронз мэт л татсан. Би огцом ууртай, эхнэр маань ухаалаг зөөлөн ааштай. Бид хоёрын ааш зан эсрэг, яг л арга билэг шиг. Эхнэр бид хоёрын ялгаатай талууд намайг тэнцвэржүүлж байгааг хараад би түүнийг миний заяаны хань гэж мэдсэн дээ.

-Хүүгээ Гоку гэж нэрлэнэ гэхэд гэр бүлийнхэн, тэр дундаа эхнэр нь хэрхэн хүлээж авч байв. Эхэндээ эсэргүүцсэн үү?

-Манай эхнэр охин байвал гомдчихно шүү дээ гэж байсан. Тухайн үед хүүхдийнхээ хүйсийг тодорхойлох боломжгүй байсан ч би хүү гэдэгт нь бат итгэлтэй байсан. Түүнээс хойш гэдсэнд нь байхад л Гоку гэж дуудсаар байгаад гэрийнхэн маань хүртэл Гокуна гэж өхөөрддөг болсон.

-Хэрэв охин гарсан бол ямар нэр өгөх байсан бол?

-Сайн хэлж мэдэхгүй юм. Надад аниме-н эмэгтэй дүр байдаггүй болохоор эхнэртэйгээ ярьж байгаад нэр өгөх байсан байх даа. /инээв/

ЕВРОП БОЛОН МОНГОЛЫН СОЁЛЫН ЯЛГАА АСАР ИХ 

-Одоо ярианы сэдвээ жоохон өөрчилье. Та хэзээнээс фитнессээр хичээллэж эхэлсэн бэ?

-Би Польш Улсын Спортын дээд сургуулийг фитнесийн багш мэргэжлээр төгссөн. Монголд есөн жилийн өмнө ирээд, фитнессээр эрчимтэй хичээллэж эхэлсэн. Би дөрвөн жил фитнессийн багшаар ажиллаж байгаад уураг зарж эхэлсэн. Одоо манай Hi Tec Nutrition дэлгүүр гурван салбартай болж өргөжсөн байна. Фитнессээр хичээллэн, булчингаа задалсны дараа булчиндаа тэжээл шаардлагатай гэж үзсэн хүмүүс манайхыг зорьж ирдэг. Ирсэн хүмүүстээ би фитнессээр хэрхэн зөв хичээллэх болон хоолны талаарх мэдээлэл, зөвлөгөө өгдөг.

-Европт олон жил амьдраад Монголд ирэхэд ямар санагдаж байсан бэ. Соёлын ялгаа илт анзаарагдаж байв уу?

-Тийм ээ. Соёлын ялгаа илт анзаарагдсан шүү. Европт дэлгүүрт орсон ч таньдаг ч бай, үгүй ч бай мэнд ус мэдэж, гоё эерэг харилцаа түгээдэг.

Тухайлбал, эрэгтэй хүмүүс заавал эмэгтэй хүнд хаалга онгойлгож өгдөг. Харин манайд ховор шүү дээ. Үүнээс харахад монголчууд ер нь харилцаа муутай. Стресстэй нийгэмд амьдардаг болохоор ч тэр юм уу, нэг нэгэнтэйгээ муухай хүйтэн харьцдаг юм шиг санагдсан.

Би Монголд ирээд чамгүй удлаа. Өнгөрсөн хугацаанд эмэгтэй хүмүүст хаалга онгойлгож өгөхөд "Баярлалаа" гэдэг үг ховорхон сонссон шүү. Европт “Цагаа сайн барихгүй бол амьдрал чинь бүтэхгүй” гэсэн зарчим баримталдаг. Харин манайхан цаг барьдаггүй нь хүндрэлтэй байдаг.

-Залуустаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Залуус маань цаг баримталж сурах хэрэгтэй. Эрт очсоноос оройтож очих нь цаг хэмнэх арга юм шиг санагддаг байх л даа. Гэхдээ бүх юманд цагаасаа эрт очдог зуршилтай хүний хувьд уулзалт бүрдээ эрт очин цаг үрэх онцгүй санагдах нь ойлгомжтой. Цагаа барина гэдэг нөгөө хүндээ хүндлэл үзүүлээд зогсохгүй өөрийнхөө хэн бэ гэдгийг харуулах хамгийн том боломж байдаг. Ялангуяа ажил хэргийн уулзалтад хоцорч ирвэл чи нөгөө хүндээ ажилдаа яаж ханддагаа харуулчихлаа гэсэн үг. Тиймээс цагаа барьж сурцгаая л гэж уриалмаар байна. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
122
ЗөвЗөв
11
ХахаХаха
8
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

75 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-04 202.9.46.51

Монгол эр хүний үнэр ч байхгүй болсон тэнэг гөлөг байна. Эмэгтэй хүнд хаалга онгойлгож өгөхөд баярлалаа гэж хэлсэнгүйд их юм бодож явдаг байх нь. Манай монголчуудын хувьд тэр чинь эмэгтэй хүнийг хүндэтгээд эр хүний зүгээр л хийх ёстой зүйл. Баярлалаа энэ тэр гэж худлаа инээж нялдаганадаг чинь барууны ёс. Монгол эр хүн тэр зэргийн юманд хотойхгүй… Балай минь чи тэр сайхан гадаад руугаа тонилж үз. Монголчууд чам шиг шалчинасан юмаар яаж амьдрахаа заалгуулчихмаар санагдаад байна уу.

Avatar

Zochib 10 цагийн өмнө 202.126.89.49

Zvgeer jishee awj heljiishd er ch bai em ch bai hvnd bayrlalaa gej helj surah heregteishd soyljson niigemd amidarch baij iim bolood Mongol hogjihgvi baigaan boon hodoonii ork bvdvvleg dongio hogooch hohiin sawand hayj chadahgvi nus tseree hayaal gadaa baaj sheegeel vnen shijgiinshdee vneng l helj

Avatar

Зочин 2019-12-04 172.58.142.251

Tag barih tam deer zob yarij baina.
Huudee ogson ner ni taalagdsangui!

Avatar

Зочин 2019-12-04 202.126.88.154

Өөрийн хүүдээ юу гэж хэлэх нь хувь хүний эрх

Avatar

Гоймон баатар 2019-12-04 202.9.46.51

Хөл гарын булчин нь хөгжсөн хөндий толгойтой залуу байна. Ярилцлагыг уншаад энэ хүн хэнд хэрэгтэй юу ярьсныг нь ойлгосонгүй. Гадаадад галуу шувууны мах идэж өссөн монгол гэхэд хэцүүхэн л болсон хүн юм. Монгол гэхэд монгол биш% гадаад гэхэд гадаад биш хоёрын хооронд гурвын дунд өөх ч биш булчирхай биш нөхрийн авч ч болохгүй, хаяж ч болохгүй дэмий ярилцлагыг уншиж хайран цагаа барав гэж…

Avatar

Зочин 2019-12-04 202.55.188.94

yag goku shig huvcaslah uu

Avatar

v 2019-12-04 202.55.188.94

goku gohan goten gotenks bulma chichi bur daraagiinhiig n majin b** tranks frieza gee l ugcih

Avatar

v 2019-12-04 202.55.188.94

ohin baival bulma geed ner ugcihgui yu. bulma chin huurhun sh dee

Avatar

Зочин 2019-12-04 43.242.243.55

Би Харри Поттерийг үзэж өссөн. Одоо ч үзэх дуртай. Би өөрийн хүүхдээ эрэлхэг зоригтой, тусч энэрэнгүй хүн болоорой гээд Харри Поттер гэдэг нэр өгнөө.

Avatar

Зочин 2019-12-04 66.181.161.60

Хүн дуртай юмтай, шүтэж дээдэлдэг юмтай байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ тэр зүйлээрээ өвчлөөд эхэлбэл…

Avatar

Зочин 2019-12-04 64.119.17.80

Монголчууд үнэн пял сдакууд юмаа.За сайхан бие хаатай бас огцом ууртай гадаадад байж бгаад ирсэн залуу гэхээр нь ингээд пял үааж бгаа бхгүй юу хха.Осоржамаа Торент эсвэл өөр хэн нэгэн хүүдээ Гоку гэдэг нэр өгсөн бол газар доогуур ортол нь муулж доромжилж бгаа шд та нар.Муухай монгол зан гэж…Яс юман дээр наадах чинь зүгээр хүүхэлдэйн тархитай болчихсон амьтан бн

Avatar

Зочин 2019-12-04 119.40.99.31

Күэ тэгээд тийм юм болоогүй л байна шдээ. Болоогүй юмыг бодож нээрэвтэхээ л больчихооч

Avatar

Зочин 2019-12-04 202.126.89.188

Thh

Avatar

Зочин 2019-12-04 64.119.21.90

Magina, Mortred, Mirana gej s*** odoo daragiihiin

Avatar

Зочин 2019-12-04 202.55.188.40

Hahah

Avatar

Зочин 2019-12-04 66.181.166.134

Хөөрхөн л байншад Гокуна юу ккк

Avatar

Дэээж 2019-12-04 66.181.161.35

Одоо эхнээсээ ингээд хэл ам дагуулаад эхэллээ. Ухаан орж нийгэмшиж эхлэхэд нь айж байна. Хүмүүс яаж харьцах бол. Монголчууд хэзээд нэгнээрээ тоглож тохуурхдаг улс. Тэр үед хүүхэд хичнээн эмзэглэх болдоо. Хайрцагнаас гарч сэтгэсэн нь цагаа олоогүй сэтгэлийн хөдлөлөөр шийдсэний гай юм даа. Юу ч гэсэн хүмүүсийн хэл ам холуур өнгөрөг.

Avatar

Зочин 2019-12-04 202.21.96.212

Хөөе их мэдэгч, заагч өмхий оркуудаа! Та нар хүний хувийн хэрэгт хошуу дүрэх чинь яахав. Очиж тэр өөрийн хүүхэддээ хоол аваачиж өгөхөө бод! Ямар хүний хэрэгт дуртай б ө ө с нүүд вэ? Хүн хүүхэддээ хэн гэж нэр өгөх нь тэр гэр бүлийн асуудал. Та нарт падлий ч байхгүй. Дуудах нэрийг аав ээж нь, дуурсах нэрийг өөрөө олдог. Хүний өмнөөс хүний хүүхдийн нэрийг шийдээд өгчих бололтой юмаа энэ б а а с ны ялаанууд чинь. Гоку хүү, аав ээжид нь аз жаргал хүсье.

Avatar

Zochin 2019-12-04 150.129.140.101

ЭНЭ ХҮМҮҮС ЧИНЬ ЗӨН БИЛЭГТЭН БОЛЦЫМУУ ХҮҮ ЧИНЬ ЗАГНАНА ХҮҮХДҮҮДЭД ШООГЛУУЛНА ГЭХ ЮМ ДУУГҮЙЛ ХАРААЧДЭЭ ЭНЭ ХҮҮГ ЯМАР ЯВХЫГ НЭРЭНДЭЭ ДУРТАЙ Ч БАЙХ ЮМ БИЛҮҮ НЭЭХ ӨӨРСӨД ШИГЭЭ СЭТГЭЖ БОДООД ТЭРИЙГЭЭ ХҮНД ТУЛГАХ ЮМ МУУХАЙ БҮДҮҮЛЭГ БАЙГААМ ШҮҮ. МОНГОЛ НЭР ӨГ ГЭЭД ЭРГҮҮТЭЭД ЭЭЖ ААВ НЬ УНШААД ИНЭЭД НЬ ХҮРЖ БАЙГАА БИЗ…

Avatar

Зочин 2019-12-04 202.21.122.166

Уг нь хөөрхөн л юм. Гэхдээ л хүү нь том болоод …..

Avatar

Зочин 2019-12-04 66.181.161.34

Яргуй хөөдөг нь ямааны зан, янзын явдаг нь багын зан. Араар явдаг нь адууны зан, аальгүй явдаг нь багын зан… гэж нэг дууны үг байдаг. Залуу минь бие чинь том болоод байдаг. Ухаан чинь том болдоггүй ээ. Яг багынхаараа байна.

Avatar

Zochin 2019-12-04 150.129.140.101

Yuun olon vgteinbee ene hvniig tanidgiin huwid ooroos chin l iluu uhaalag hvndee uhaan muutai baisan bol ingej ywahgvi bailgv

Avatar

1 2019-12-04 150.129.140.101

Tener orko huduu amidrad nana uhanara huwalcaa mala harhas oor yum medhgui hamatnuda shadag hudunii nohonudaa

Avatar

Зочин 2019-12-04 66.181.161.88

Эрэлхэг хүчирхэг залуу болохыг бэлгэдэж өгөх монгол нэр алга уу. Баатар, Хүчитбаатар, Зоригтбаатар, Хатанзориг … гэх мэт монгол нэрүүд зөндөө л баймаар юм. Анимэ киногоор хүмүүжсэн залуу үеийнхэнд эрэлхэг хүчирхэг гэдэг ойлголт нь Гоку, Нарутогоор төсөөлөгддөг бололтой.

Avatar

Зочин 2019-12-04 202.126.89.29

Goku, Naruto zov ulger duurialaltai, erelheg huchirheg, ninjin setgeltei duruud shude. Bolohgui zuil ogt bhgui!

Avatar

Gokud 2019-12-04 66.181.161.87

Tehdee Gokud tiim durtai bol ooriinhoo neriig Goku bolgochih heregtei huuhed surguulid bituu doogluulna

Avatar

Зочин 2019-12-04 194.156.230.18

Ugue thgy

Avatar

Зочин 2019-12-04 202.131.244.210

Odoonii huuhduud uur shuu, umnuh uyeiinhnees havigui iluu

Avatar

Зочин 2019-12-04 202.9.40.4

гоку биш лүффи гэхгүй хха

Avatar

Саяана 2019-12-04 66.181.161.8

Аав нь хэзээч харамсахгүй байх нь яах вээ хүүхэд харамсана шүү дээ манай хүүхдүүд ямар бдаг блээ дооглоод шоолоод ирэхээр солих юм бхдаа заавал үрдээ тийм мэдрэмж төрүүлж байж солиулах ямар хэрэг бнаа

Avatar

Зочин 2019-12-04 202.126.89.120

Хүү 1.р ангид ороод эцгээ загнана.Гүйж очоод нэрийг нь солиулна.

Avatar

Zochin 2019-12-04 202.126.89.46

Aav n bi huudee iim ner ogchihloo gej setguulchid deer ochiogui bmaar uym,iim hunii huviin medeelel yagaad il boldog bna

Avatar

Баатар 2019-12-04 43.228.130.21

Facebook page ажиллуулдаг. Олон дагагчтай. Тэгээд мэдсэн

Avatar

Zochin 2019-12-04 150.129.140.101

HVN HVVHEDDEE YU GEED CH NER OGSON YMAR HAMAA BAINAA. HVVHDIIHEN NERIIG HVRTEL ZAACHIH YM BAINALDAA HOLDVV SETGELGEETEI HVMVVS OORSDIIHOO AMIDRALIIG L HICHEEJ HVNLEG HVN SHIG AMIDARMAAR YM NEG EYREG NIITLEL UNSHIH GEHEER DOORN DANDAA OLON YM GUTSATSGAACHHIIN UIDDIIMUU YAADIIN HVVRNVVD CHIN

Avatar

Иргэн 2019-12-04 59.153.115.46

Хүнбиш, хэнч биш, гөлөг, ухна, у**й, даравгар, бааст,цэрэнхүү нтр гээд ичмээр, шоолмоор, сэжиглэмээр нэрнүүд байж л байдаг шдээ. Баатар нэртэй мөртөө хулчгар, оюунт нэртэй мөртөө шал тэнэг, Сарангоо нэртэй мөртөө сармагчин шиг царайтай хүн зөндөө л таардаг. Гол нь хэн болж хүмүүжих нь л чухал. Хүүгээ ухаантай, сайхан сэтгэлтэй, зөв хүн болгож хүмүүжүүлбэл чөтгөр гэдэг нэр өгсөн ч яадаг юм. Эрээчсэн болгонд эмзэглэх хэрэггүй. Бүү тоо. Гоку л байгаа биз. Зүгээр шдээ.

Avatar

Зочин 2019-12-04 43.242.243.35

ХҮҮХЭЛДЭЙН КИНОНООСОО ГАРЧ АМЬДРААЧ ЭРГҮҮ ДАГЗ ВЭ .

Avatar

Gokunagi aaw 2019-12-04 150.129.140.101

Chamas iluu saihn amidraj bgaa shuu bodul 😉

Avatar

Зочин 2019-12-04 103.9.90.3

Chamd yamar hamaa baina aa? Hunii omnoos tortson yum shig.

Avatar

Steph 2019-12-04 202.126.89.25

Chamd hamagushv shgd bgarai p**a min

Avatar

Зочин 2019-12-04 202.55.188.33

Сан гоку Очиргоку болж байган байна да хэхэх Зүгээршт хамаа байнаа

Avatar

Зочин 2019-12-04 103.229.120.245

yui bunden

Avatar

Зочин 2019-12-04 103.229.120.245

BUlgawa tegitawa takawa

Avatar

Зочин 2019-12-04 103.229.120.245

Yukumoto, Taligawa, Hamtana geed zondoon huchten bainaa gej andila. moshimo sotono urgowa

Avatar

Зочин 2019-12-04 202.55.188.92

ЯГ ҮНЭНДЭЭ ГОКҮ ГЭДЭГ НЭР БАЙХГҮЙ ШДЭЭ. Ү-КҮН ИЙ ЯПОН ДУУДЛАГЫГ ГОКҮ ГЭДЭГ. ЯПОН ДУУДЛАГААР ИНГЭЖ ХЭЛЭХ НЬ БУРУУ. Ж НЬ СМИТ ЛАРА ГЭХ МЭТ АНГЛИ НЭРИЙГ ЯПОНЧУУД ШҮМИТТО РАРА ГЭЖ ДУУДДАГ. СМИТ ГЭДЭГ ҮГ ЯПОН КИНОН ДЭЭР ГАРВАЛ ШҮМИТТО ГЭЖ ДУУДАЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ

Avatar

мангар бацаан 2019-12-04 122.201.24.36

наад нэр чинь чамд таалагдаж байгаа юм байна хүүхэд чинь таалагдахгүй бол яахын.өөрт таалагдаж байна гээл зүтгээд байхуу.мангар бацаан бэ.ккк.

Avatar

Зочин 2019-12-04 211.36.151.185

Хайрцагнаасаа гарч сэтгэдээ. Цаг үе өөр болсон шд

Avatar

Zochin 2019-12-04 150.129.140.101

Aaw eej ni oorsdoo medeed hvvheddee ogoj baigaa neriig chi shvvgeed yahaw

Avatar

Зочин 2019-12-04 202.131.235.194

Neg angiin uzuulhed l huuhed durtai bolno taarwal zurgaa daruulna yadiin :))

Avatar

Зочин 2019-12-04 150.129.143.237

zla hah

Avatar

Bayudgoo 2019-12-04 122.201.24.139

Manaihan oorsdiinhoo yumiig meddeggui gadnii anime ene ter geed soliorch ogoh yumaa. Goku gedeg chini mongoliin h** l baihgui yu

Avatar

Зочин 2019-12-04 202.9.46.95

Odoo baahan animegeer nerlsen hyyhdyyd garhiin bn daa 😍

Avatar

Зочин 2019-12-04 202.126.88.222

Хүүхэлдэй үзсээр бгаад хүүхэлдэйн тархитай болчихсон нэг дурак л бн.Чи хөөе том болоочээ малаа

Avatar

Zochin 2019-12-04 150.129.140.101

Hvvheldein tarhigvi erguu maluudn aytaihn ywaad baigaan haana baina ydjil ehner hvvheddee hairtain baina boon salsan sarnisan ywaldsan boowon tarhitai zaluuchuud Mongoloor dvvren bainadag harin ch gereltei gegeetei saihan hosuud saihan niitlel baina

Avatar

Зочин 2019-12-04 202.131.235.194

Дурак этр гээд байгаа хүн ойлгохгүй ээ 🙂

Avatar

Зочин 2019-12-04 103.26.195.41

huuheldei uzdeggui hun ta ymar muuhai haranhui buduuleg hariltsaatai tom hun bolson ym be tsag hugatsaag uhraadag bol tanii baga nasand ochood gerel gegeetei huurhun huuheldei uzuuleh ymsan amidrald tani sainaar l nuluuluh bsn bh heterhii uruvdultei gunigtai ymaa sad 😞

Avatar

Зочин 2019-12-04 203.91.114.244

Бяцхан Гокуд аз жаргал хүсье

Avatar

Soko soko 2019-12-04 49.0.144.55

👼🏻🤱🏻Xvnii nyalx vriig bitgii inge ldee guij baina. Xel am tusna shvv zewvvn zawaanuudaa!!! Ta nart xvnii xvvxdiin ner yamar xamaa bainaa gai boloogvi bizdee chimeegvi baij sur!!! Uursduu l az jargaltai kaiftai amidarch baigaa bailgvidee

Avatar

Зочин 2019-12-04 49.0.144.55

Xvvxeddee xen gej ner ugux ni xend xamaatai yum be ? Uursduu l az jargaltai kaiftai amidarch chadaj baina shdee . Naad baliar xel amaaraa dairch doromjilj baij nyalx amitniig uwdvvlchix gej baigaan. Tanid gai boloogvi l bol guugai baichix ldaa guij baina xvmvvsee!!!👼🏻🤱🏻 Nyalx amitand naad buzar xel am chine xvrne shvv nvgel xuraaxaa l bolichix.!!!

Avatar

Saihan setgeltei 2019-12-04 150.129.140.101

Anime-n hamgiin shildeg dvr vneheer sain zan chanaruud ihtei goy ner ogjee amjilt hvsii

Avatar

mongolchuud buduuleg 2019-12-04 202.179.25.24

mongolchuud denduu denduu buduuleg ard n yavj bhad l hurdhan shig liftend suugaad turuuleed haalgaa haachihna. huuhed tevreed yavj bhad mashin garts deer zogsohgui, ard n yavj bhad haalgaa hamar havchih geed tas haachihna, 1 gazar orood mendelheeer gaihaj meliij harna. hudaldagch nar n guliichuud ineemseglehgui, ohid huuhnuud n heder aashtai nuurin baysgalangui eregteileg shinjtei, hunes yum avchaad bayrlalaa gehgui yoooo arai denguuu hui negdleereee

Avatar

Соёлоо 2019-12-04 202.9.46.53

ёстой үнэн шүү юм асуухаар нь хариулаад өгөхөд баярлалаа ч байхгүй буруу харчихна гоё гоё хүүхнүүд 00 ороод л байна араас нь орохоор дэлбэлээд хаячихсан зам дээр болон байшин саванд ороход нэг нэгэндээ зам тавьж өгнө гэж байхгүй үнэн хэцүү

Avatar

Hoorhon 2019-12-04 150.129.140.101

Ymar hoorhon ymbee goy sodon ner baina saihan hosuud Amjilt hvsey

Avatar

Зочин 2019-12-04 103.229.123.18

Үүнийг бичиж сурвалжиж бдаг усан тэнэг хийх юмаа олж ядсан оюуны хомсдолтой сэтгүүлч өөр сайхан мэдээ алгуу усан тэнэгээ

Avatar

Зочин 2019-12-04 103.229.123.18

Монгол тэнэгээр дүүрэн бас нэг хос тэнэг нэмэгд ж дээ шал балай юм эх сайхан хэлээ гутайсан новшнууд

Avatar

zochin 2019-12-04 183.81.170.42

sn bnu, gutaigaad bish gutaagaad mongol hel 0 hha

Avatar

Монгол нэр? 2019-12-04 45.83.89.202

Хэзээнээс эхэлж эх сайхан хэлээ гутааж эхлэв ээ гэж үү?
Сэсээр (СССР), Ёолк (Гацуур?) Владимир (Ленин) г.м нэрс 60-70 тай буурлуудад өгсөн л байна.
Монголоор дүүрэн түвд нэртэй хүмүүс …
Тухайн цаг үеийн үйл явдалтай холбоотой, алдарт хүнтэй ижил нэр өгдөг нь аль ч газар байдаг л үзэгдэл.
Дэлхийд GoT -н дүрүүдийн нэр одоо ид "хүчээ аваад" явж л байна.
Хүнийг тэнэгээр дуудаж байгаа Та өөрөө л ….ухаантай харагдахгүй

Avatar

Зочин 2019-12-04 202.55.191.194

хүү чинь том болоод ичиж үхэх байхдаа ямар мулгуу шийдвэр гаргасан юм бэ гээд хха

Avatar

Zochin 2019-12-04 183.81.170.42

harin ch aztai huuhed bn goe ch nertei aav eej n ch goe humuus bn

Avatar

Со 2019-12-04 202.9.46.53

Хүү том болоод хүсвэл өөр нэр авч болно ш дээ

Avatar

Гоку-гийн бас нэг фэн 2019-12-04 202.21.115.126

охин төрсөн бол Бульма ч гэж болох юм . хэхэ. Вегета, Пиколо нар ч бас сайн дүрүүд. Гоку- гэхдээ хамгийн лаг нь. https://de.ign.com/dragon-ball-1/127531/news/dragon-ball-vater-darf-seinen-sohn-goku-nennen

Avatar

Төмөр 2019-12-04 66.181.161.117

Би Голдс фитнест хичээллэдэг. Тамирчин биш эрүүл байх гэж хичээллэдэг. Энэ залууг зүс танина. Хүнд тусархуу зөв залуу санагддаг. Монгол хүмүүсийн ихэнхи нь хүнд Баярлалаа гэдэг үгийг хэлэх тун дургүй, хэлдэггүй, хувиа хичээсэн, би гэсэн үзлийг эрхэмлэсэн хүмүүс санагддаг. Энэ залуутай санал нэг байна.

Avatar

Зочин 2019-12-04 122.201.24.36

зөв гэхээр н.энхбаярын үг юм шиг байдаг ккк.улаан луйварчин ерөнхийлөгч байж зөв гээл айн.

Avatar

O 2019-12-04 64.119.16.239

Estoi goe

Avatar

Зочин 2019-12-04 202.126.88.237

Estoi sain

Avatar

Зочин 2019-12-04 192.82.70.140

Goe sodon ner huurhun yumaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж