Монгол Улсын Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатарт долоо, МАН-д 11 дэх хоригоо өчигдөр тавив. Түүний сүүлийн хориг нь 2018 оны төсөв болон Өмгөөллийн тухай хуулиудад хэсэгчлэн тавьсан хориг байлаа. Ерөнхийлөгчийн хувьд нийт 11 удаа хориг тавьсан бөгөөд өөрөө нэгийг нь буцаан татаж, УИХ хоёр хоригийг хүлээн авч, үлдсэнийг нь хүлээж авахаас татгалзаж байсан юм.
Ерөнхийлөгч чуулганы үеэр хууль, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавьсан бол 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол баталдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 11 удаа хориг тавьсны долоо нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт “зориулсан” хориг. Өөрөөр хэлбэл, түүний Сангийн сайдын томилгооноос эхэлсэн хориг сүүлийн гурван жилийн төсөв болон Татварын багц хууль гэх мэт Ч.Хүрэлбаатарын автортой бүхэнд хориг тавьж буй нь сонирхолтой. Ерөнхийлөгчийн хувьд хориг тавьж буй нь УИХ алдаа гаргасан, түүнийгээ сайжруулах ёстой гэж тавьж буй ч нэг хүнд зориулан долоон удаа хориг тавьж буй нь улс төрийн зорилго агуулсан байх вий гэсэн хардлага ч улс төрийн хүрээнд бий. Гэвч МАН үнэмлэхгүй олонхиороо Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудыг хүлээж аваагүй байдаг. Тиймээс олонхын бүлэгт тавьж буй Ерөнхийлөгчийн хоригууд нэг төрлийн "улс төр" болон хувираад буйг хэлэх хүмүүс бий.
Ш.ЧИМЭГ