Судалгааны “Авито” байгууллагын судалгаагаар шинэ жилийн дараагаас спортын хувцас, тренажер зэргийн борлуулалт нэмэгддэг нь оросууд турах зорилго тавьж эхэлдэгтэй холбоотой гэжээ. Цаг дулаарч, зун болоход наран шарлагын газарт гоолиг харагдахыг ихэнх нь хүсдэг байна. Мөн фитнес клубүүдийн ачаалал бас нэмэгддэг ажээ.
Энэ 2019 оны борлуулалтыг харахад нэгдүгээр сар, долдугаар сард спортын хувцас, барааны борлуулалт нэмэгдсэн байна. Ялангуяа нэгдүгээр сард 72 хувь өссөн дүн гарчээ.
Фитнес клубүүдийн хувьд зуны амралт эхлэхээр ачаалал буурч, намраас эргээд ачаалал нь нэмэгддэг байна.
Холбоотой мэдээ