ОХУ-ын Калуга мужийн Барилгын яам хаягдал ашиглан хийсэн ёлканы чимэглэлийн уралдаан зарласан байна. Уралдааныг 14 хүртэлх насны хүүхдүүдийн дунд зарласан бөгөөд эцэг эх, эмээ өвөө, багш нар нь тусалж болох ажээ.
"Байгаль экологийн доройтол бүх улс оронд тулгамдсан асуудал болж байна. Үүнд анхаарал хандуулах зорилгоор хаягдал ашиглан хийсэн ёлканы чимэглэлийн уралдааныг зарлаж байна. Бид өдөр тутамдаа олон төрлийн хог гаргаж байдаг. Хог хаягдлыг эргүүлээд ашиглалтад оруулах нь байгалиа аврахад бидний оруулах хувь нэмэр байх болно” хэмээн Барилгын сайд Егор Вирков хэллээ.
Уралдааны болзол ёсоор чимэглэлд хэрэглэсэн материалын 50 хувь нь хог хаягдал байх ёстой ажээ. Чимэглэл хүйтэнд тэсвэртэй, хөнгөн, бат бөх байх ёстой бөгөөд хэмжээ 15-50 см хооронд байх юм.
Холбоотой мэдээ