Москва хотын Мухины нэрэмжит хүүхдийн эмнэлэгт дөрвөн ихэр мэндэллээ хэмээн Москва хотын Эрүүл мэндийн газар мэдээллээ.
Энэ 2019 онд Орост дөрвөн ихэр мэндэлсэн гурав дахь тохиолдол болж байгаа ажээ. Шинээр мэндэлсэн дөрвөн ихрийн хоёр нь охин, хоёр нь хүү ажээ. Ихрүүд одоо инкубаторт бойжиж байгаа юм.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын статистикаар дөрвөн ихэр төрөх нь ховор бөгөөд нэг сая төрөлтөд нэг удаа тохиодог гэж үздэг байна.
Холбоотой мэдээ