Сэтгүүлч Х.Уянга талархалаа илэрхийлжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч Х.Уянга талархалаа илэрхийлжээ

Сэтгүүлч Х.Уянга талархалаа илэрхийлжээ

Монголын ард түмний дэмжлэгээр БНСУ-ын Сѳүл хотын Асан эмнэлэгт бүлэг ѳѳр донороос бѳѳр шилжүүлэх хагалгааг амжилттай хийлгэсэн сэтгүүлч Х.Уянга эх орондоо иржээ. Тэрбээр одоогоор хагалгааны дараах эмчилгээг УНТЭ-д хийлгэж байна.

Донор болсон ахынх нь биеийн байдал сайн байгаа бөгөөд хагалгааны дараах эмчилгээ дууссаны дараа хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой гэж Асан эмнэлгийн эмч нар нь мэдэгджээ.

Олон түмнийхээ халуун сэтгэлээр БНСУ-ын Асан эмнэлэгт бѳѳр шилжүүлэх хагалгаа хийлгэсэн сэтгүүлч Х.Уянгад тус эмнэлэг ч мѳн монголчуудын нэгэн адил сайхан сэтгэлийн гараа сунгажээ. Х.Уянгын эмчилгээний зардлаас тодорхой хэмжээгээр хѳнгѳлсѳн байна.

Иймд сэтгүүлч Х.Уянга манай сайтаар дамжуулан ѳѳрийг нь эрүүл болоосой гэж ерѳѳн хандив илгээсэн нийт монголчууддаа болон БНСУ-ын Сѳүл хотын Асан эмнэлгийн олон улсын эмчилгээний тѳвийн хамт олонд гүн талархалаа илэрхийлж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж