Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 55 дугаар сургуулийг оюуны спортоор хичээллэх нөхцөл боломжийг нь бүрдүүлж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Ногоон бэрс” шатрын клубээ өнөөдөр /2019.12.03/нээлээ.
НҮБ-аас 1981 оноос эхлэн жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” бол болгож дэлхий даяар тэмдэглэдэг. Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахө өдөр өнөөдөр тохиож буй. Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх, нийгмээс тусгаарлах бус жирийн хүмүүстэй адил тэгж эрх эдлүүлэх зэргээр дэлхийн улс орон бүр өөр өөрсдийнхөөрөө энэ өдрийг өнгөрүүлдэг.
Мөн энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулагдаж байна.
Сонирхуулахад, Б.Саранчимэг гишүүн шатрын спортыг дэмжиж одоогийн байдлаар гурван ерөнхий боловсролын сургууль, долоон цэцэрлэг дээр шатрын клубээ нээн, 2000 гаруй өрхийг шатаржуулаад байна.
Холбоотой мэдээ