Токио-2020 олимпод өрсөлдөх шинэ спортууд

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

Токио-2020 олимпод өрсөлдөх шинэ спортууд

Токио-2020 олимпод өрсөлдөх шинэ спортууд

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон зуны XXXII удаагийн олимпийн наадам ирэх 2020 оны долдугаар сарын 24-нд арлын Японы Токио хотод хөшгөө нээнэ. Энэ удаагийн зуны XXXII олимпод нийт 33 спортын төрлөөр тамирчид өрсөлдөж байгаа нь өмнөх Рио де Жанейро-2016 олимпийг бодвол даруй зургаан спортоор илүү байгаа юм. Ингээд та бүхэндээ шинээр нэмэгдсэн зургаан спортыг танилцуулья.

КАРАТЭ

Японы үндэсний тулааны урлаг энэ удаа нутаг дээрээ болж буй олимпод анх удаагаа оролцоно. Олимпийн каратэ нь хоёр төрлөөр буюу Кумитэ болон Ката гэсэн ангиллаар явагдана. Кумитэ төрөлд нийт 60 тамирчин оролцох бол Ката төрөлд 20 тамирчин оролцоно. Харин тэмцээнд оролцох тамирчдын хүйсийн хувьд эрх тэгш 50/50 байна. Кумитэ төрөл нь эрэгтэй -67 кг, -75 кг, +75 кг, эмэгтэй төрөл нь -55 кг, -61 кг, +61кг гэсэн жингийн ангилалтай.

СКЕЙТБОРДИН

Орчин цагийн “урбан” спортуудын нэг скейтбордин буюу тавцантай гулгах төрөл нь дараа жилийн Токиогийн олимп болон 2024 оны Парис хотод зохиогдох зуны XXXIII олимпт багтана. Уг спортын төрөлд нийт 80 тамирчин оролцох бөгөөд эрэгтэй ангилалд Park, Street эмэгтэй ангилалд мөн адил Park , Street гэсэн төрлүүдээр зохиогдох аж.

СПОРТ АВИРАЛТ

Сүүлийн жилүүдэд Монголд ч гэлтгүй дэлхий даяар хурдацтай хөгжиж буй “урбан” спортын нэг яахын аргагүй спорт авиралт билээ. Тэгвэл уг спорт нь Токио-2020 олимпийн зургаан шинэ спортын нэгээр нэрлэгджээ. Тэмцээний хувьд 40 тамирчин оролцох бөгөөд хурдан, боулдрин, техник гэсэн үндсэн төрлүүдээр эрэгтэй, эмэгтэй ангилалд зохиогдоно.

СӨРФИНГ

Сөрфинг буюу далайн давалгаагаар гулгах спорт нь жинхэнэ зуныг Токио-2020 олимпд мэдрүүлэх нь гарцаагүй биз. Эрэгтэй , эмэгтэй нийт 40 тамирчин 20-25 минутын турш Шидашитагийн далайн эргийн далайн давалгаан дээр ур чадвараа гайхуулна. Уг спорт нь цаашдаа Парис-2024 оны олипм болон Лос-Анжелес-2028 оны зуны наадмуудад багтжээ.

БЕЙСБОЛ

Дэлхий даяар 500 сая гаруй үзэгч хөгжөөн дэмжигчтэй бейсболын спорт Токио-2020 олимпт эргэн ирнэ. Хамгийн сүүлд 2008 оны Бээжингийн зуны 29 дүгээр наадамд тоглогдож байсан уг спорт 12 жилийн дараа олимпийн наадмаа эргэн ирж байна. Дараа жилийн олимпт нийт зургаан баг оролцох бөгөөд одоогоор Япон, Израиль, Өмнөд Солонгос, Мексик гэсэн улсууд эрхээ аваад байна. Сонирхуулахад хамгийн сүүлийн 2008 оны Бээжингийн олимпийн аваргаар Өмнөд Солонгос улс шалгарч, Куба болон АНУ-ын багууд удаалжээ.

СОФТБОЛ

Харахад бэйсболтой түүн ижилхэн софтболын спорт мөн адил олимпийн наадамд эргэн ирж байна. 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас хойш тоглогдоогүй уг спорт энэ удаа зургаан багийн хамтаар эргэн ирнэ. Эдгээр багуудыг дурьдвал: Япон, АНУ, Итали, Мексик, Канад болон Австрали гэсэн улсууд багтаж байна. 2008 оны олимпийн аваргаар Япон улс шалгарч, АНУ, Австрали улсын баг тамирчид удаалжээ.

Дээрх спортуудаас гадна сагсанбөмбөг болон дугуйн спортуудад гурван шинэ төрөл нэмэгдэж байгаа. Эдгээр нь :

  • 3х3 сагсанбөмбөг
  • Буухиат дугуйн уралдаан
  • Дугуйн чөлөөт үзүүлбэр гэх төрлүүд нэмэгдэж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж