Хоккейн талбайд чихмэл тоглоомоор “бороо оржээ”

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

Хоккейн талбайд чихмэл тоглоомоор “бороо оржээ”

Хоккейн талбайд чихмэл тоглоомоор “бороо оржээ”

АНУ-ын Пенсильвани мужийн “The Hershey Bears” мэргэжлийн хоккейн баг ням гаригийн /2019.12.02/ шөнө анхны шайбаа оруулж, тоглолтын талбайд чихмэл тоглоомоор “бороо оржээ”.

Хоккейн спорт сонирхогчдын уламжлал ёсоор тэмцээнийг үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчид чихмэл тоглоом авчирч, талбайн эзэн баг анхны шайбаа оруулахад баяр хүргэж, чихмэл тоглоомоо бэлэглэдэг байна. Харин хөгжөөн дэмжигчдийн бэлэглэсэн тоглоомуудыг багууд сайн үйлсийн байгууллагуудад хандивладаг заншил тогтжээ.

Энэ үеэр нийт 45 мянга орчим чихмэл тоглоом цугларч, тэдгээрийг уутанд хийж, талбайг чөлөөлөхийн тулд 40 орчим минутын хугацаа зарцуулж, тоглолт ч бага зэрэг хойшилсон байна. Өнгөрсөн жилийн хувьд 10 мянга орчим тоглоом цугларч байжээ.

Эх сурвалж: ITV.COM

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж