Роберт Паттисон: Бэтмэн бол супер баатар биш

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

Роберт Паттисон: Бэтмэн бол супер баатар биш

Роберт Паттисон: Бэтмэн бол супер баатар биш

33 настай жүжигчин Роберт Паттисон 2021 оны зургадугаар сарын 25-д нээлтээ хийх Мэт Рийвийн найруулж буй шинэ Бэтмэн киноны гол дүрд тоглохоор болж багагүй шуугиан тарьсан билээ.

Тэрбээр "Бэтмэн бол супер баатар биш. Бэтмэн өөр. Супер баатар гэж тооцогдохын тулд ядаж л ид шидийн юм шиг их хүч чадал хэрэгтэй шүү дээ" хэмээн хэлжээ.

Үнэхээр Бэтмэн DC комиксийн Супермэн, гайхамшигт эмэгтэй зэрэг бусад дүр шигээ хүн бусын хүч чадалгүй шүү дээ. Брюс Вэйн бол баян, ухаалаг, өндөр технологи ашиглан гэмт хэргийн эсрэг тэмцдэг эр.

Ямартай ч "супер биш" баатар маань Зое Кравитзийн муур хүүхэнтэй хамтарч Паул Даногийн ноён асуултын тэмдгийн эсрэг шударга ёс тогтоохоор болсон.

Залуу жүжигчин Роберт Паттисон шинэ дүрдээ маш их хичээл зүтгэл зарцуулж байгаа бөгөөд Бэтмэний дүрийг "Twilight" киноныхоо амжилтыг эвдэх боломж хэмээн харж буй гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: usatoday.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж