"League of legends"-ийг бүтээгч Riot games компани ажилчдаа хүйсээр ялгаварласнаа хүлээлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

"League of legends"-ийг бүтээгч Riot games компани ажилчдаа хүйсээр ялгаварласнаа хүлээлээ

"League of legends"-ийг бүтээгч Riot games компани ажилчдаа хүйсээр ялгаварласнаа хүлээлээ

Алдартай цахим тоглоом "League of legends" тоглоомыг бүтээгч Riot games компани Лос Анжелес хотод байрладаг бөгөөд эмэгтэй ажилчдаа гадуурхсан гэдгээ хүлээн зөвшөөрч тав ба түүнээс дээш жил ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа мянга гаруй эмэгтэй ажилчиддаа 10 сая ам.доллар төлөхөөр болжээ.

Учир нь уг компани эрэгтэй ажилчиддаа эмэгтэйчүүдийнхээс өндөр цалин өгч, эмэгтэй ажилчдын тушаал дэвших боломжийг хааж байжээ. Улмаар ажлын байран дээрх бэлгийн дарамт, үл ойлголцол гаарч, эмэгтэй ажилчдыг хэдэн жилийн турш айдас хүйдэст автуулж байсан байна.

Компаний төлөөлөгч Жое Хиксон энэ хэргээс хойш авьяасыг дэмжсэн шинэ ажлын орчин бүтээнэ хэмээн амлалаа.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: globalnews.ca

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж