О.Баасанхүү намаасаа хөөгдсөн үү?

Хуучирсан мэдээ: 2015.09.26-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү намаасаа хөөгдсөн үү?

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас хөөсөн гэх жиргээ “твиттерт” цацагдаад байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр хуралдаж О.Баасанхүү гишүүнд хариуцлага тооцох ёстой гэсэн асуудлыг хөнджээ.

Ийм асуудал яригдсан нь Өршөөлийн хуультай холбоотой аж. Түүнийг намын зарим нөхөд нь МАХН-аас барьж байгаа бодлогын эсрэг явлаа, тиймээс хариуцлага тооцох ёстой гэжээ. Ийм саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга тэргүүтэй түүнийг тойрон хүрээлэгчид гаргасан гэж эх сурвалж хэллээ.

Ямартай ч, Өршөөлийн хуулиас болж О.Баасанхүү гишүүнд хариуцлага тооцох асуудлыг МАХН-ын удирдлагын төвшинд яриад эхэлж, чухамхүү намаас хөөж, хариуцлага ярих гээд байна уу, эсвэл ирэх оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдэг байдлаар тооцоо бодох уу гэдэг нь тодорхойгүй байна.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж