“О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ | News.MN

“О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ

“О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ

“О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ

Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөр болон байгууллагынхаа “Цахим иммигрейшн” зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор өнгөрөгч тавдугаар сараас эхлэн жуулчин "J", бизнес “B”, албан хэрэг “А”, суралцах “S” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох зургаан төрлийн үйлчилгээг цахимжуулаад байгаа юм.

Өнөөдрөөс эхлэн төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэдэд олгодог “О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгохоор шийдвэрлээд байна.

Уг цахим үйлчилгээ авахдаа интернэтийн сүлжээтэй газраас http://immigration.gov.mn/ холбоосоор Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсний баруун дээд хэсэгт байрлаж буй ЦАХИМ ВИЗ хуудсаар болон https://evisa.mn/ хаягаар шууд нэвтэрч, цахим зөвшөөрлийн хүсэлтээ ирүүлэх боломжтой аж.

Энэхүү цахим үйлчилгээ нэвтэрснээс хойш “J”, “B”, “А”, “S1,S2” суралцах, олон удаагийн орох, гарах визийн зөвшөөрөл зэрэг нийт 5000 гаруй иргэний материалыг хүлээн авч шийдвэрлэжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-03 202.21.111.98

гадаад руу Монголчуудыг ямар хэцүү шалгуураар нэвтрүүлдэг билээ, бид гадаадынханд үүд хаалгаа чөлөөтэй нээмээргүйл байна шүү,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж