Архивын ерөнхий газраас шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Архивын ерөнхий газраас шалгалт хийжээ

Архивын ерөнхий газраас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны архивт шалгалт хийж, архивын зохион байгуулалтыг сайжруулахыг хатуу анхааруулжээ. Шалгалтын үеэр улсын байцаагчид бусад яамны архивтай харьцуулахад НХХЯ-ны архив хангалтгүй ажиллаж байна гэж дүгнээд яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ш.Мөнхцэрэнд шалгалтын дүнг танилцуулж, улсын байцаагчийн дүгнэлт, шалгалтын илтгэх хуудсанд дурдагдсан арга хэмжээг авч, Архивын ерөнхий газарт энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны дотор хариу ирүүлэхийг даалгасан байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж