Алба хаагчид цэргийн тангараг өргөв | News.MN

Алба хаагчид цэргийн тангараг өргөв

Алба хаагчид цэргийн тангараг өргөв

Алба хаагчид цэргийн тангараг өргөв

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/362 дугаар тушаалаар шинээр томилогдсон офицер, ахлагч нарт цэргийн нийтлэг дүрэм, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, албаны ёс зүйн хэм хэмжээ, онцлогийг таниулан цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, ур чадвар, дадлага олгох “ЦХМ-19.3” сургалтыг Үндэсний аврах бригадад  зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон  37 алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид онолын, цэргийн дүрмийн болон жагсаалын бэлтгэл, бие бялдрын цогцолбор хичээл гэсэн сэдвийн хүрээнд 14 хоногийн хугацаанд суралцаж, өнөөдөр “Цэргийн тангараг”-аа өргөж, төгсөлтийн гэрчилгээгээ гардан авлаа.

Тус ажиллагаанд ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар  оролцож,  сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээг нь гардуулан өгч, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж