АНУ: Хятадтай тохиролцохгүй бол дахин татвараа нэмнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

АНУ: Хятадтай тохиролцохгүй бол дахин татвараа нэмнэ

АНУ: Хятадтай тохиролцохгүй бол дахин татвараа нэмнэ

АНУ, Хятадын худалдааны дайн үргэлжилсээр байгаа. АНУ-ын талаас хэрэв арванхоёрдугаар сарын 15 гэхэд Хятад улстай худалдааны асуудлаар тохиролцоонд хүрэхгүй бол дахин татвар нэмэх арга хэмжээ авна гэж тус улсын Худалдааны сайд Уилбур Росс мэдэгдсэн байна.

Арваннэгдүгээр сарын дундуур болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзалт хийхээр төлөвлөөд байсан ч дээд хэмжээний уулзалт цуцлагдсан тул хоёр удирдагч уулзаж чадаагүй юм.

АНУ нь Аргентин, Франц, Бразил зэрэг улсуудын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулж байгаагаа зарласныхаа дараа уг мэдэгдлийг хийжээ.

Эх сурвалж: GUARDIAN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж