Төсвийн алдагдал сараас сард өсч, 600 тэрбумд хүрсэн тул Ерөнхий сайдын зүгээс төрийн өндөр дээд албан тушаалтан болоод улс төрийн албан хаагчдын цалинг 30 хувь буруулахаар болсон. Дээрх хүмүүсийн гурван сарын цалинг 30 хувь бууруулснаар хоёр тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гарна гэсэн тооцоог Сангийн сайд хийжээ.
Мөн төрийн албаны тэвчиж болох бүр зардлыг хэмнэж гадаад, дотоодын албан томилолт, эд хогшил худалдаж авах асуудлыг танах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд өнгөрөгч лхагва гаригт болсон “Шийдлийн цаг”-ийнхаа үеэр хэлсэн юм.
Г.ТУУЛ