“Санхүүгийн технологи, хөгжил-2019” амжилттай зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

“Санхүүгийн технологи, хөгжил-2019” амжилттай зохион байгуулагдлаа

“Санхүүгийн технологи, хөгжил-2019” амжилттай зохион байгуулагдлаа

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Голомт банк болон “Сис&КоТек клуб” хамтран Мэдээллийн технологиор суралцаж буй оюутан залуучуудын идэвх санаачлагыг нэмэгдүүлж, хөгжилд нөлөөлөхүйц бүтээлүүдийг технологийн шийдлээр бий болгох зорилгоор Их, дээд сургуулиудын хооронд “САНХҮҮГИЙН ТЕХНОЛОГИ, ХӨГЖИЛ” буюу “DEV HACKATHON STUDENT-2019” тэмцээнийг “Financial technology” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийт 85 оюутан залуус 17 баг болон оролцож, хоёр өдрийн турш авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ оюуны гал гарсан өрсөлдөөнд шалгарсан багуудыг шалгаруулж урамшууллаа.

Нэгдүгээр байр: “Hudson” баг

Хоёрдугаар байр: “Cotech solution” баг

Гуравдугаар байр: “The Ada” баг

Шилдэг UI/UX дизайн- “Hackum” баг

Шилдэг гүйцэтгэл номинац- “Nest Lab” багууд тодорлоо.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж