Барак Обама, Владимир Путин
Фото: Дмитрий Азаров / "Коммерсантъ»
В.Путин, Б.Обама хоёрын уулзалтыг хийх санаачлагыг Америкийн тал гаргасан хэмээн Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдсэнийг "Интерфакс» агентлаг дамжуулжээ.
“АНУ-ын засаг захиргаанаас ерөнхийлөгч нарын уулзалтыг Нью-Йоркт есдүгээр сарын 28-ны даваа гаригт эсвэл 29-ний мягмар гаригт хийх боломжийн талаар есдүгээр сарын 19-д санал ирсэн юм. Бид эхний хувилбараар нь уулзалт хийхээр нааштай санал хүргүүлсэн” гэж Ушаков хэлжээ.
Ийм уулзалтуудын деталийн зарлахдаа “мэргэжлийн хандлага, тактик гаргаж байхыг” тэрээр америкийн талаас хүсчээ. Хэрэв Америкийн төлөөлөгчид “ийм уулзалтын санаачлага хэрхэн үүссэнийгТөрийн нарийн бичгийн дарга Керригээс лавлах хэрэгтэй“ хэмээн тэр хэлжээ. Уулзалт хийх талаар АНУ-ын талаас хүсэлт гарсан бөгөөд Оросын тал түүнд нь нааштай хандан лидерүүд ирэх даваа гаригт уулзан ярилцахаар болжээ. Цагаан ордон есдүгээр сарын 24-нд мэдээлэхдээ Оросын талын олон тооны хүсэлтээр энэ уулзалт хийгдэнэ гэсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР