Снүүп Догг хит дуунуудынхаа бүүвэйн хувилбараар зул сарын бэлэг барина

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

Снүүп Догг хит дуунуудынхаа бүүвэйн хувилбараар зул сарын бэлэг барина

Залуу аав ээжүүд өөрсдөө бага байхаас мэддэг болсон хуучны бүүвэйн дуунуудаас залхаад хүүхдүүддээ сонсгох шинэ содон, өөр хүүхдийн дуу, бүүвэйн дуунуудыг эрж хайх болжээ.

Харин алдарт реппер Снүүп Догг дээрх аав ээжүүдэд зориулж өөрийн зүгээс маш том зул сарын бэлэг бэлджээ.

Снүүп Догг бол бүх л зүйлийг оролдож үздэг хүн. Тэрбээр өмнө нь хоолны жорын ном өөрөө зохиож, бичиж хэвлүүлж байсан ч удаатай.

Харин одоо Снүүп "Baby shark", "Pen pineapple apple pen" зэрэг хөгжилтэй, хүүхдэд зориулсан хөгжмийн ертөнцөд хөл тавихаар шийдсэн бололтой.

Снүүп Догг өөрийн хит дуунуудын бүүвэйн хувилбараар "Lullaby renditions of Snoop Dogg" цомог гаргах гэж байна. Түүний хит болсон дуунуудын аяыг Дрэйк, Эминэм, Кэни Вест нарын дууны бүүвэйн хувилбарыг гаргаж байсан "Gin and juice rapper", "Rockabye baby" компаниуд янзалсан гэнэ.

Энэхүү шинэхэн цомог Снүүп Доггийн "Who am I?", "Drop it like it’s hot", "Sensual seduction" зэрэг 12 дууны бүүвэйн хувилбарыг багтаасан бөгөөд арванхоёрдугаар сарын зургаанаас зарагдаж эхлэх ба пянз хувилбараараа аль хэдийн арваннэгдүгээр сарын 29-нөөс зарагдаж эхэлсэн гэнэ.

 

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж