Ким Жон Ун Пэктү ууланд шинэ хот байгуулснаа нээжээ | News.MN

Ким Жон Ун Пэктү ууланд шинэ хот байгуулснаа нээжээ

Ким Жон Ун Пэктү ууланд шинэ хот байгуулснаа нээжээ

Ким Жон Ун Пэктү ууланд шинэ хот байгуулснаа нээжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгийн хамгийн өндөр оргил Пэктү уулын бэлд Самжиён нэртэй жижиг хотыг өөрийн биеэр удирдан байгуулснаа өчигдөр /2019.12.02/ нээжээ.

Энэхүү уул нь Кимийн гэр бүлийнхэн төдийгүй бүх л солонгос үндэстнүүдийн хувьд хамгийн ариун дагшин газарт тооцогддог билээ. Тус улсын төв мэдээллийн хэрэгслүүд Ким Жон Уны улаан тууз хайчилж буй зургийг нийтлэн баяр хүргэжээ.

Самжиён хотод 4,000 айлын 380 орон сууц, зочид буудлууд, цанын бааз, соёл урлагийн газрууд, худалдааны төвүүд, эмнэлэг зэрэг орчин үеийн хотод байж болох бүхий л үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг барьж байгуулсан гэнэ.

Энэ хот нь Кимийн бие даасан эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн томоохон санаачилгуудын нэг бөгөөд Пёньяны цөмийн хөтөлбөрийг зогсоох олон улсын хориг арга хэмжээний улмаас барилгын материал, ажиллах хүчний хомсдол зэргээс үүдэн барилгын ажил удаашралтай байсан аж. Ийнхүү эдийн засгийн хүнд нөхцөл байдалд бүтээн байгуулалтын ажлыг зогсоохгүйн тулд Ким залуусыг цалин мөнгөгүй, хоол хүнс, хангамж тааруу, уртасгасан цагаар ажиллуулж, шагналд нь их сургуульд элсэх, намд элсэх эрх олгож байсан гэх яриа ч гарчээ.

Эх сурвалж:GUARDIAN

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 9 цагийн өмнө 202.179.27.13

олон үйлдвэр хот барих мөнгө 90 ээд оноос оноос хойш авилгаар оффшороор алга болж дэ

Avatar

Зочин 2019-12-03 66.181.183.57

Боолын хөдөлмөрөөр босчээ, манайхтай барьцах харьцуулах арга үгүй, тэнд хүмүүс өлбөрч үхэж үзэл бодлоо илэрхийлбэл шоронд үхэж байна. Ийм улстай харьцуулах хэрэггүй. Бид харин жаргаж байна

Avatar

КИМ 2019-12-03 202.179.25.253

ЮҮҮҮ Ч ГЭХЭВ ДЭЭ. МОНГУУНУУД МИНЬ

Avatar

ЗОЧИН 2019-12-03 202.9.46.42

КИМ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНД НӨХЦӨЛД, УУЛАНД ШИНЭ ХОТ СҮНДЭРЛҮҮЛЖЭЭ. МАНАЙ МОНГОЛЫН УДИРДАГЧИД ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛООД АРДЧИЛЛЫН ҮЕД МАШ БОЛОМЖТОЙ, ТААТАЙ ОРЧИН НӨХЦӨЛД ЮУ ХИЙЖ БҮТЭЭВ??? ХЭЛЭХ ҮГ БАЙНА УУ???

Avatar

Дональд Жонович Трамп 2019-12-03 202.131.245.243

Сайхан л хот байна. Сайн хүү шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж